Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бага сургуулийн сурагчдын геометрийн мэдлэгийг өргөтгөхөд технологийн хандлагыг ашиглах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4349
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Дидактик шийдлийн концентнер хэрчим

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын хүрээнд бага ангийн геометр сургалтын үйл ажиллагааг судалгааны ажлын объект болгон сонгож авсан нь тохиолдлын зүйл биш бөгөөд математикийн хичээлийн сургалтын чанарыг дээшлүүлэх, математикийн сургалтын хөтөлбөрийн арга зүйн зарчмуудыг боловсронгуй болгох, багшийн аргазүйг сайжруулахад чиглэгдсэн юм. ЕБС-ийн бага ангийн математикийн хичээлээр багш нар агуулгыг хоорондоо уялдаагүй, салангид хэлбэрээр заадаг нь суралцагчдын эзэмшиж байгаа мэдлэгт нөлөөлж, тэдний эзэмшсэн мэдлэгийг уялдуулж зангидах, ерөнхийлж системчлэх, нэгдмэл мэдлэг болгох нь чухал байна.
Ийм учраас бага ангийн геометр сургалтыг сайжруулах, сурагчдыг орон зайн мэдрэмж, төсөөлөлтэй болгох улмаар амьдралд тааралдаж буй хэлбэр дүрс бүхий юмсын зай талбай, эзэлхүүнийгтооцож, шаардлагатай материалын тооцоог үнэн зөв гаргаж сургах шаардлага гарч байна. Ингээд бид бага ангийн математиксургалтан дахь геометрийн мэдлэгийг өргөтгөх, геометр сургалтын дидактик өргөтгөл, түүний хэрэглэх арга
зүйг боловсруулах, турших улмаар түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна гэж үзэж энэхүү сэдвийг сонгон
судалсан юм.
Сургалтад ерөнхийлөх, өргөтгөх аргыг эзэмшүүлэх арга зүйг тусгахгүй байх нь тухайн хичээлийг зохион байгуулах багшид арга зүйн хувьд бэрхшээлтэй асуудал юм. Иймд бага ангиас нь эхлэн суралцагчдын математикийн мэдлэгийг ерөнхийлөх, өргөтгөх боломжийг багшийн заах арга зүйгээр дамжуулан эзэмшүүлэх шаардлагатай болно.
Б.Балдулмаа.Ц.Лувсандорж, Б.Цэрэнхүү, Д.Энхцэцэг, Р.Магсар, А.Гантуул, Б.Түмэнцэцэг нарын боловсрол судлалын ухааны доктор (Ph.D)-biH зэрэг хамгаалсан судалгааны ажилд бага ангийн математик сургалтыг ерөнхийлөх, мэдлэгийг өргөтгөх арга зүй тусгагдсан боловч дидактик өргөтгөлийн шийдлийн талаас эдгээр бүтээлд дурдаагуй байна.
Судалгааны ажлын зорилго
Бага ангийн математикийн хичээлээр суралцагчдад тоо тоолол, геометрийн мэдлэгийг өргөтгөх арга барил эзэмшүүлэх, математикийн дидакгик өргөтгөл, арифметикийн болон геометрийн дидактик шийдлийн концентр хэрчим загварыг боловсруулах, шалгах, туршиж, үр дүнд боловсруулалтад хийхэд энэхүү
судалгааны ажлыг зорилго оршино.
Судалгааны ажлын зорилт
Судалгааны зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлсэн. Үүнд: Мэдлэгийг өргөтгөх асуудлаар сурган, сэтгэл зүйн болон шинжлэх ухааны арга зүйн ном сурах бичгүүдийг судалж, шинжилгээ хийх, 1-5 дугаар ангийн математикийн сурах бичгийн агуулгад анализ хийж эдгээр мэдлэгийг өргөтгөх, дидакгик өргөтгөл хийх арга замыг тогтоох, Бага ангийн сурагчдад өргөтгөсөн мэдлэгийг төлөвшүүлэх арга зүйг боловсруулах
Санал болгож буй эдгээр арга зүйг шалгах, турших, боловсруулах Судалгааны таамаглал Математик агуулгын өргөтгөлийн дидактик хувиргалтын дүр болох дидактик өргөтгөлөөр сэдвийн нэгэн арга зүй төрөгдөнө.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 24

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 100
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :