Ерөнхий боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй, оновчтой уян хатан болгож боловсронгуй болгохын сацуу түүний эдийн засгийн гадаад, дотоод үр ашиг, өгөөжийг тооцон, байнга өсгөн нэмэгдүүлж байх талаар судалгаа шинжилгээний ажлыг явуулж, үнэлэн, үр дүнг нь боловсролын санхүүжилтын бодлого, стратеги, төлөвлөгөөндөө тусгаж байх шинэ хэрэгцээ, шаардлага бий болж байна.
Үүнтэй уялдан төр, засгаас боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалт, татвар, зээл, эдийн засгийн хэмнэлт, түүний урамшуулал, хариуцлагын ямар санхүүжилтын бодлого, стратеги, хууль эрх зүйн зохицуулалт хийх чиглэлээр боловсролын эдийн засгийн гүнзгийрүүлсэн бие даасан судалгаа, шинжилгээний ажил хийх хэрэгцээ, шаардлага улам бүр өсч байна.
Иймд “Ерөнхий боловсролын санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зарим асуудал” хэмээх энэхүү боловсрол судлалын докторын зэргийг горилсон судалгааны ажлаараа Монгол улсын ерөнхий боловсролын хөгжил, шинэчлэл болон санхүүжилт, төсвийн өнөөгийн байдал, тэдгээрийн хамаарал, нийгэм, эдийн засгийн үр ашгийн зарим үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх аргачлал /Жишиг загвар/ боловсруулан туршиж, улмаар ерөнхий боловсролын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулахыг зорив.
Арга зүй: Энэхүү нөхцөл байдлын судалгаа, шинжилгээг хийхэд статистик тоо баримт, гадаад, дотоодын судалгааны байгууллага, судлаачдын судалгааны ажлын үр дүн, тайлан, мэдээлийг цуглуулж, нарийвчлан боловсруулж, эдийн засаг-математик, статистикийн (корреляци-регресс, таамаглал шалгах) шинжилгээний арга, сонирхолын бүлгийн ярилцлага, социологийн бичил судалгаа зэрэг судалгаа- шинжилгээний аргыг ашигласан болно.
Үр дүн: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /1995, 2014/ боловсролын тухай, бага, дунд боловсролын тухай багц хууль /1995, 2002/ тэдгээрийн нэмэлт, өөрчлөлт, ерөнхий боловсролын салбарын хөгжилд хийгдсэн шинэчлэлт, өөрчлөлт, үр дүн, тэдгээрийг амжиллтай хэрэгжүүлэхэд улсын болон орон нутгийн ерөнхий боловсролын санхүүжилт, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төрөлжисөн чиг зорилготой хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн үр дүн амжилт ололт, дутагдал бэрхшээл, тулгамдсан асуудлыг горилогч нарийвчлан судалж, шинжлэн үнэлэлт, дүгнэлт өгч цаашид боловсронгуй болгох санал боловсруулсан. Судалгаанд ерөнхий боловсролын хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөгөө, хууль эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилт, үр дүн, хүндрэл, бэрхшээл, дутагдал, зөрчлийг мөн нарийвчлан судалж, дүгнэлт хийв. Улмаар ерөнхий боловсролын санхүүжилт, төсвийн үр ашгийг үндэсний болон байгууллагын түвшинд хэрхэн тооцоолох талаар нэгэн хувилбар загвар боловсруулж туршсан үр дүн, дээшлүүлэх санал, зөвлөмжийг тус тус боловсруулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0