Монгол хэл дээр: 1990-ээд оноос монгол улсад нийгмийн шилжилттэй зэрэгцэн боловсролын шинэчлэлийг эрчимтэй хийж эхэлсэн. Тэр цагаас төрийн бодлогоор ЕБС-уудын хөтөлбөрт англи хэлний сургалтыг үе шаттай түлхүү оруулж, зохион байгуулж ирсэн ч их, дээд сургуульд элсэн суралцагчдын англиар ярих чадвар өнөө хэр дунд түвшинд (B1) хүрэхгүй муу (
74.8%) байгаа нь энэхүү хэлний сургалтын тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна.
Хэдийгээр ерөнхий англи хэлний хичээлийн стандарт, хөтөлбөрт оюутнууд хэлэхүйн үндсэн чадвар болох англи хэлээр ярих, сонсож ойлгох, бичих, унших, харилцах чадвар эзэмшихэд чиглэнэ гэсэн боловч бодит байдалд ярих, харилцах чадвар бусад унших, бичих зэрэг чадваруудаас сул байгаа тул оюутнуудын ярих чадварыг хөгжүүлэх нь нэн шаардлагатай юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 41
Ишлэгдсэн тоо : 0