Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагааг уран дүрслэлийн аргаар идэвхжүүлэх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4363
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : сэтгэхүй, ойлголт, суралцах, сурлагын, чанар

Аннотаци

Хүүхдийн уран дүрслэлийг идэвхжүүлэн хөгжүүлснээр математикийн хичээлээр эзэмшүүлэх асуудлыг одоогийн мөрдөж байгаа программ, сурах бичгийг үндэслэн эзэмшвэл зохих түвшинг судалгааны өмнө ба дараа нь үнэлж сурлагын амжилтын ахиц дэвшлээр нь судаллаа. Математикийн хичээлийн агуулга тус бүрээр сурагчдын математикийн хэллэг, нэршлийн тогтоолт, тэдгээрийн уран дүрслэлийн хэрэглээнд ажиглалт судалгааг хийж өмнө тодорхойлсон 5 шалгуур үзүүлэлтийг хэрхэн хөгжиж байгаа талаар дэвшүүлсэн таамаглал батлагдсан. Сурлагын чанарыг сайжруулах, математикийн бодлого бодоход хэл яриа, уран дүрслэл, нэршлийн асуудал, сурагчдын оюун ухааны хөгжилд нөлөөлөх талаасаа хэрхэн судлагдсаныг онолын талаас нь судалж, уг асуудал сурагчдын оюун ухааны хөгжилд нөлөөлөх талаас судалсан судалгааны нэгэн хувилбарыгболовсруулжтуршлаа.
Улмаар оюун ухааны хөгжил, уран дүрслэлийг хөгжүүлснээр ажиглалт, сэтгэхүй, практик үйлдлийг хөгжүүлэх илүү ач холбогдолтойн зэрэгцээ сурагчдад мэдлэг чадвар, дадал олгон, түүнийг хэрэгжүүлж сургахад хүүхдийн сэтгэл зүй, үгийн баялагт нийцсэн дотоод эрмэлзэл, тэмүүллийг нь хөндөн хөдөлгөж, хэл яриа, уран дүрслэлийг нь хөгжүүлэхүйц үйлийг сурагчдаар өөрсдөөр нь дахин дахин хэлүүлэх, ажиглаж, сэтгүүлэн, үйлдэл хийлгэх арга нь шууд ба дам ажиглалт, сурагчидтай ярилцах, сурлагын үр дүн зэрэг сурган хүмүүжүүлэх зүйн ач холбогдолтой байна.
Эцэст нь хүүхдийн уран дүрслэлийг идэвхжүүлж математикийн үндсэн ойлголтуудаар далимдуулан хөгжүүлж хэрэглэснээр хүүхэд хийж буй үйлдлээ үндэслэх, нотлох, тайлбарлах, агуулга, ойлголтын гүнд нэвтрэх, хандлага, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зэрэг чадварт илүү суралцаж улмаар тэдний математикийн сурлагын түвшинг дээшлүүлж болох боломжтой гэсэн судалгааны ажлынхаа таамаглал тус судалгаагаараа батлан харууллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 17

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 180
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :