Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжлийн эрин үе нь хүн бүрээс нээлттэй,
өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд дасан зохицож амьдрах, ажиллах чадварыг шаардаж байна. Иймд дэлхийн хаана оршин суугаагаас үл хамааран суралцагчдад ямар ч цаг үед бусдаас хараат бус, бие даан тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх чадвар, ялангуяа аливаа орчин, нөхцөл байдалд тулгарч буй асуудлыг оновчтой зөв шийдвэрлэдэг сурахуйн чадамж шаардагдаж байна. Иймд энэхүү сурахуйн хэрэгцээг хангах арга зүйн оновчтой гарцыг боловсролын сэтгэл судлалын онол, үзэл баримтлалд суурилан орчин үеийн боловсролын чиг хандлага, судалгаа, шинжилгээний дүн, практик туршлагыг үндэс болгон суралцагчийн ӨУЗС-н мэдлэг, чадварыг сайжруулах арга зүйг мета танин мэдэхүйн талаас нь голлон анхаарч, англи хэлний сургалтын жишээн дээр боловсруулан, хэрэгжүүлж, үр дүнг тооцсон.
Өөрийн удирдлага зохицуулалттай сурахуй, түүний танин мэдэхүй, мета танин мэдэхүй, сэдэлжилт зэрэг үндсэн бүрдүүлбэр, тэдгээрийн онцлог, сурах үйлд нөлөөлөх хүчин зүйлүүд, мөн тухайн чадварыг хөгжүүлэх арга зүйтэй холбоотой онол, үзэл баримтлал, практик туршлага, олон улсын эрдэмтдийн судалгааны үр дүнг задлан шинжилж нэгтгэн дүгнэв.
Суралцагчид сурах үйлээ удирдан зохицуулж сурснаар өөрсдийн сурах зорилго, хэрэгцээ, ач холбогдлыг сайтар ойлгон, тэдний сурах сэдэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэл нэмэгдэх, сурах үйлээ төлөвлөн зохион байгуулах, хянах, сайжруулах, үнэлэх чадвартай болох ба энэ нь цаашид тэдэнд бие даан сурах, хөгжих чухал ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 13
Ишлэгдсэн тоо : 0