Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Осол гэмтлийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлэлсдийн дунд олон эмэнд тэсвэртэй Грам сөрөг бактерийн колонизацийг илрүүлсэн дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4362
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ОЭТГСБ, колонизаци, ЭТҮХХ, антибиотикийн тэсвэржилт, эрүүл

Аннотаци

Үндэспэл. Олон эмэнд тэсвэртэй бактери нь эмнэлгиин тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар (ЭТҮХХ) үүсгэгч бүлэг бактериуд бөгөөд дэлхий дахинаа нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Хөгжиж буй орнуудад олон эмэнд тэсвэртэй бактери (ОЭТБ)-ийн тархалт болон түүнээс шалтгаалсан ЭТҮХХ-ын тохиолдол нэмэгдсээр байна. ОЭТБ-р үүсгэгдсэн ЭТҮХХ-ын улмаас эрүүл мэндийн сөрөг үр дагавар үүсм, өвчтний ор хоног уртсан эрүүл мзндийн зардал нэмэгдэн, эмчилгээний асуудал хүндэрдэг.
Манай орны хувьд ЭТҮХХ-аас урьдчилан сэргийлэх хяналт, тандалтын тогтолцоо сул, клиникт эмчилгээ, үйлчилгээ нь эмнэлзуйн микробиологийн лабораторийн үйл ажиллагаатай уялдаатай явагддаггүй, халдвар дэгдсэний дараа үүсгэгчийг тодорхойлж мэдээлэх төдий хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулдаг бөгөед ЭТҮХХ дахин дэгдэхээс сэргийлэх оновчтой нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ) эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн гэмтэл бэртлийн хэлбэр, шархны онцлогииг харгалзалгүй антибиотикииг сонголтгүйгээр адил тунгаар ижил зай давтамжтай удаан хугацаанд хэрэглэж байгаа нь энэхүү судалгааны ажил хийх үндэслэл болсон. Иймээс ГССҮТ-д хэвтэн змчлүүлэгсдээс олон эмэнд тэсвэртэй Грам сөрөг бактери (ОЭТГСБ) илрүүлж, шархны халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй антбиотикийн хэрэглээтэй харьцуулан судлах зорилго тавьсан.
Судалгааны материал арга зүй. ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч 985, Түлэнхийн төв эмнэлэг (ТТЭ)-ийн 65 өвчтнөөс, нийт 1050 өвчтнөөс эмнэлэгт хэвтэх үед нь шулуун гэдэснээс шинжлэгдэхүүн авсан. Мөн ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсэн 985 үйлчлүүлэгсдийн 158 хүнээс 2 дахь шинжлэгдэхүүнийг 14 хоногийн дараа давтан авсан. Сорьцыг зөөвөрлөх тэжээлт орчин бүхий зориулалтын хуруу шилэнд авсан ба ОЭТГСБ-ийг хромагар буюу сонгомол өнгөт тэжээлт орчин дээр өсгөвөрлөж, MALDI-TOF, VITEK2 автомат анализатор ашиглан ялган дүйлт хийсэн. Антибиотикийн тэсвэржилтийг дискнээс нэвчүүлэх болон нэвчин шингэрүүлгийн аргаар Европын Холбооны Антибиотикийн Мэдрзг Чанарыг Тодорхойлох Шинжилгээний Европын Комисс (Europian Committee on Antimicrobial Susceptibility Testing, EUCAST)-biH зөвлөсөн стандартын дагуу босго үнэлгээг ашиглан тодорхойлов. Карбапенемаза фермект ялгаруулж буй A. baumannii болон P. aeruginosa омгийн удамзүйн хамаарлыг молекулын шинжилгээгээр тодорхойлов. ОЭТГСБ-ийн тээгч болоход антибиотик эмчилгээний нөлөө хамаарлыг статистикийн олон хүчин зүилиин регрессийн анализаар 158 өвчтнии өгөгдлийг ашиглан тооцоолсон. Антибиотикт зарцуулагдсан ертөг зардлыг давтан сорьц авсан 158 өвчтнөөс мэс засал хийлгэсэн 98 өвчтнийг сонгон олон улс (ОУ)-ын удирдамжийн заалттай харьцуулан үнийн тооцоог хийсэн. Өвчтний нас, хүйс, ор хоног, антибиотик эмчилгээ, эмчилгээний зардал зэрэг мэдээллийг ГССҮТ-ийн өвчтний бүртгэл мэдээллийн сан болон өвчний түүхээс авсан.
Үр дүн. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн 985 өвчтний
42.4% (418/985), ТТЭ-ийн 65 өвчтний
69.2% (45/65)-д тус тус ОЭТГСБ илэрсэн. Давтан шинжилгээнд хамрагдсан өвчтнүүдийн эхний удаагийн буюу эмнэлэгт хэвтэх үед авсан сорьцны
29.1% (46/158)-д ОЭТГСБ илэрсэн бол 14 хоногийн дараах сорьцонд ОЭТГСБ илэрсэн хувь нь
69.6% (110/158) болж өссөн байна. ТТЭ-т хэвтэн эмчлүүлсэн 1 өвчтнөөс 4 өөр зүйлийн ОЭТГСБ илэрсэн бол ГССҮТ-с 3 хүртэл зүйлийн ОЭТГСБ илэрсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн сорьцонд 13 өөр зүйлийн ОЭТГСБ илэрсэн бөгөөд Enterobacteriaceae бүлгийн бактери давамгайлан илэрсэн (666 бактери). Enterobacteriaceae бүлгийн бактерийн нэгээс бусад нь цефотаксимд 100%, цефтазидимд
56.5% нь тэсвэртэй байсан. Бета-лактамын бус антибиотикуудад мэдрэг чанарын шинжилгээ хийхэд триметоприм - сульфаметаксазолд
82.0%, гентамицинд
51.4% мөн ципрофлоксацинд
38.7% тус тус тэсвэртэй тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан 2 эмнэлгийн өвчтнүүдийн дунд СТХ-М тэсвэржилтийн хэв шинж бүхий Е coli давамгайлан илэрсэн (ГССҮТ
38.0%, ТТЭ
53.8%). Карбапенамын бүлэгг тэсвэртэй Enterobacteriaceae бүлгийн бактери цөөн, зөвхөн К. pneumoniae-ийн 6, £. с/оасае-ийн 2 омог эртапенемд тэсвэртэй илэрсэн. Ь/аОХА-51 тэсвэржилтийн ген агуулсан A. baumannii-vim 6 омог бүгд
«еропенемд дунд мэдрэг, имипенемд мэдрэг тодорхойлогдсон. Харин Ь/аОХА-58 ген агуулсан А. ЬаитаппИ-инн 4 тохиолдол, b/aVIM-2 бүхий P. aeruginosa-тн 6 омог 100% меропенем, имипенем болон бусад бүлгийн антибиотикт тэсвэртэй, зөвхөн колистинд мэдрэг байсан. Дээрх Ь/аОХА-58 ген агуулсан А. baumannii-тн 2 омог (MLST 642), WaVIM-2 агуулсан Р. aeruginosa-ийн 6 омог (MLST 235) тус тус удамзүйн хувьд ижил гарал үүсэлтэй нь тогтоогдсон. Пульс злектрофорезийн шинжилгээгээр Р. aerugmosa-ийн 6 омгийн 4 нь ижил (PFGE А), 2 нь өөр (PFGE С, В) хэв шинжтэй болох нь тогтоогдсон.
ГССҮТ-ийн давтан сорьц авсан 158 өвчтний 38 буюу
24.0%-д хоёр удаагийн сорьцонд ОЭТГСБ илрээгүй бол дийлэнх 74 (
46.8%, 74/158) өвчтөн эмнэлэгт хэвтэх хугацаандаа шинээр ОЭТГСБ-ийн тээгч болсон байна. Харин 10 (
6.3%, 10/158) өвчтний зөвхөн эхний сорьцонд бактери илрээд давтан сорьцод ОЭТГСБ илрээгүй. Үлдсэн 36 (
22.8%, 36/158) өвчтний эхний бөгөөд 2 дахь сорьцонд хоёуланд нь бактери илэрсэн. Эмнэпэгг хэвтэх хугацаанд ОЭТГСБ-ийн тээгч болсон 74 өвчтний
70.3% (52/74) нь СТХ-М эерэг Е co/i-ийн тээгч болсон байв. Нэг евчтөн (
2.7%, 1/74) 3 өөр зүйл, 12 өвчтөн (
16.2%, 12/74) 2 өөр зүйлийн ОЭТГСБ-ийн тээгч болсон бөгөөд Enterobacteriacae (
76.9%, 10/13) хамгийн өндөр хувьтай ко-колонизаци болсон байв. Эмнэлэгт хэвтэх хугацаанд тээгч хэвээр үлдсэн 36 өвчтний
69.4% (25/36)-д ОЭТГСБ-ийн зүйл эсвэл антибиотикийн генийн хэв шинж өөрчлөгдсөн байв. Дээрх 25 өвчтний 8 нь буюу
32.0% нь эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа бактерийн нэг зүйл нь 2-3 зүйл болж нэмэгдсэн бол 11 (
44.0%, 11/25) өвчтөөс илэрсэн ОЭТГСБ-ийн антибиотикийн тэсвэржилтийн ген өөрчлегдсөн байв. ГССҮТ-ийн давтан сорьцод 11 өөр зүйлиин ОЭТГСБ илэрсэн бвгөөд 1-с дээш ОЭТГСБ-ийн тээгч өвчтний тоо
3.1% (5/158)-с
13.3% (21/158) болж 2 дох сорьцод нэмэгдсэн байна. Дээрх давтан шинжилгээ авсан 158 өвчтөн ОЭТГСБ-ийн тээгч болоход нөлөөлж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг регрессийн анализаар тооцоолоход цефазолин болон гентамицины хавсарсан хэрэглээ статистикийн хувьд үнэн магадтай (RR
4.37, 95% CI 1.78-
10.74, р=
0.001) нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Мөн эмнэлэгт хэвтэх хугацаанд ОЭТГСБ-ийн тээгч хэвээр үлдэхэд (RR
2.88, 95% 1.00-
8.28) цефазолин болон гентамицины хавсарсан хэрэглээ мөн адил эрсдэлт хүчин зуйл болох нь тус тус топоогдсон.
ГССҮТ-д шархны халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй антбиотик эмчилгээ нь олон улсад дагаж мөрдөгддөг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад улсуудын удирдамжаас ялгаатай байсан. Тухайлбал мэс ажилбар эхлэхээс 60-120 минутын өмнө антибиотикийг 1 удаа өндөр тунгаар хийх заалтыг ОУ-д баримталдаг бол судалгаанд хамрагдсан эмнэлэгт, хэвтсэн өдрөөс эхлэн өвчтнүүдэд антибиотикийг ижил тунгаар харьцангуй удаан хугацаанд хийдэг. Мөн ГССҮТ-д мэс заслын эмчилгээ хийлгэсэн 98 өвчтвнд хэрэглэсэн антибиотикийн үнийн дүн 3 сая төгрөг байсан бол олон улсын удирдамжийн дагуу хийгдсэн тохиолдолд антибиотикийн үнэ 172,480 төгрөг болж
2.9 сая төгрөгийн зөрүү гарсан.
Дүгнэлт. Судалгаанд хамрагдагсдын дунд ОЭТГСБ-ийн тархалт өндөр илэрсэн ба нэг өвчтнөөс 4 хүртэл өөр зүйлийн бактери илэрч байсан. Мөн эмнэлгийн дотор евчтөн хооронд ОЭТГСБ-ийн халдвар тархсан нь молекул биологийн шинжилгээгээр тогтоогдсон. Антибиотикийн хавсарсан эмчилгээ нь ОЭТГСБ-ийн тээгч болоход нөлөөлдөг бөгөөд ГССҮТ-д хийгддэг урьдчилан сэргийлэх антибиотик эмчлгээний зарчим нь олон улсын удирдамжаас өөр байсан. Энэ нь ГССҮТ эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгод тохируулан тасгийн зохион байгуулалтыг өөрчлөх, эмнэлзүйн микробиологийн лабараторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн онцлогг тохирсон урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээний удирдамжийг сайжруулах шаардлагатайг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 230
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :