Ондатр нь Хойт Америкийн унаган зүйл бөгөөд 20-р зууны эхээр энэ зүйлийг зүүн Европийн улс орнууд нутагшуулсан бөгөөд түүний тоо толгой хурдан өсөж улмаар баруун Европийн орнуудад тархжээ. Хожим нь хуучнаар ЗХУ-ын нутаг дэвсгэрт ондатрыг нутагшуулсан бөгөөд 1940-өөд онд Оросоор дамжин Монгол оронд тархсан байна. Анх 1967 онд Хар-Ус нуур орчмын газар нутгуудад 180 бодгаль нутагшуулсан. Улмаар Хар-Ус нуурын ондатр хурдацтай өсөж түүний ойр орчмын ус намгархаг газруудад тархах болсон байна. Хар-Ус нуурын эргэн тойронд Цагаан голын арлууд, Далай нуур, Чоно харайх гол, Лүнгийн хоолой зэрэг 4 газар нутагшуулсан ондатр ус намгархаг газрыг дагаж өргөн уудам нутаг дэвсгэрт тархах болсон байна. Хар-Ус нуурын ондатр гүн устай, зэгс шагшуурга бүхий нуурын эрэг, арлын дагуу илүү их нягтшилтай байв.
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын ондатрын толгойн ясны краниометрийн хэмжилтүүдийг бусад орны ондатрын хэмжилтүүдтэй харьцуулахад ялгаагүй байсан.
Хар-ус нуурын экосиситемд үзүүлэх ондатрын сөрөг нөлөөг бууруулахын тулд популяцийн мониторинг дээр суурилсан тогтвортой агнуур зохион байгуулалт хийх нь байгаль хамгаалал болон орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 22
Ишлэгдсэн тоо : 0