Монгол орны физик–газарзүйн бүсчлэлээр Хараа голын сав нутаг нь Хангай–Хэнтэйн уулархаг бүсэд хамаардаг. Газарзүйн байршлаар нь авч үзвэл Монгол орны хойд хэсэгт 14 537 км2 талбай бүхий газар нутгыг эзлэн оршиж бөгөөд 138 873 хүн амтай. Эдийн засгийн хувьд Монгол орны хамгийн чухал, хөгжингүй бүс нутгийн нэгд тооцогддог. Энэ сав нутаг нь хөдөө аж ахуй болон уул уурхайн чиглэлээр голчлон дагнасан нутаг. Үүнээс үүдэлтэй байгаль орчны бүх бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлөх хүний үйл ажиллагаа (антропоген) – ны нөлөөлөл савын нутаг дэвсгэрийг хэмжээнд нэмэгдүүлж, экологийн нөхцөл байдал улам доройтож байна. Судалгаанд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Газарзүйн хүрээлэнд боловсруулсан ландшафтын төлөвлөлтийн аргачлалыг ашиглан Хараа голын сав газрын газар ашиглалт болон ландшафт – нутаг дэвсгэр – экологийн зохистой бүсчлэлийн үндэслэлийг боловсруулсан.
Физик – газарзүйн, ялангуяа геоморфологийн судалгаа болон хөрс, ургамалжилт, цаг уурын судалгааны мэдээллийн санг үндэслэн судлагдаж буй голын сав газрын ландшафтын үндсэн хэв шинжийг таксаномик нэгжийн ангиллын дагуу анги, дэд анги, бүлэг болгон авч үзсэн.
Энэ ангиллын дагуу Хараа голын сав нутагт ландшафтын ангиллын 6 хэв шинжийг ялган тогтоож 1:500 000 масштаб бүхий зургийг зохиож зураглах ажлыг хийж гүйцэтгэсэн. Газар нутгийн эдийн засгийн ашиглалтын төрлөөс хамааран ландшафтын ач холбогдол, гадны нөлөөнд мэдрэмтгий байдал тэдгээрийн өөрчлөлтийн хэлбэр, ашиглалтын хэтийн төлөвийг харгалзан 5 төрлийг ялгадаг. Эдгээр хүчин зүйлсийг харгалзан үзэж Хараа голын сав газрын нутаг дэвсгэрийг ландшафтын төрөл, дэд хэвшинжийг, хүний үйл ажиллагааны нөлөөлөлтэй давхцуулан ландшафтын гадны нөлөөнд өртөх байдлыг сул, бага зэрэг, дунд, хүчтэй, маш хүчтэй гэсэн зэрэглэлээр тодорхойлсон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 32
Ишлэгдсэн тоо : 0