Дэлхийн хүн амын дунд тохиолдох халдварт бус өвчнөөс зүрхний өвчин, цус харвалт, хавдар, чихрийн шижин, уушгины архаг өвчин дийлэнх хувийг эзэлж, буурай болон дундаж хөгжилтэй улс орнуудын хүмүүс илүү өртөж байна. НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл, тэдгээрийн 32 хувь нь 30-70 насныхан байна.
Монгол Улсын хүн амын дунд халдварт бус өвчлөлийн тэргуүлэх 5 шалтгаанд амьсгалын тогголцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, зүрх судасны тогголцооны өвчин, шээс бэлгийн тогтолцооны өвчин, гэмтэл, хордлого ба гаднын шалтгаант бусад тодорхой эмгэг орж байгаа бөгөөд үүнтэй зэрэщэн тархины судасны дутмагшил ихээхэн нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны тогтолцооны өвчлөлийн
50.0 хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж, 10000 хүн амд
503.9 байхад, чихрийн шижин өвчин дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн
48.9 хувийг эзэлж, 10000 хүн амд
78.6 байгаа нь енгөрсөн оноос
14.8-аар өссөн байна. Хүн амын дунд ихээхэн тохиолддог атеросклероз, цусны даралт өндөрсөх, цусан хангамжийн архаг дутагдал зэрэг эмгэгийн үөд судасны эндотөль гэмтэн, уураг тархи, зүрх зэрэг амьдралын чухал эрхтнүүдийн эсийн бодис-энөргийн солилцоо алдагдах эмгэг үзэгдлийн гол шалтгаан нь "Хүний биөийн олон тэрбум эсийн доторх протон, электроны урсгалын 9 дамжлагат битүү хэлхээ"-н дээрх электрон, протоны урсгалын алдагдал, хучилтөрөгчийн дутагдалтай нягт холбоотой байдаг. Энэ эмгэг жамын нэг шугам дээр олон хүчин зүйлийн хамаарлын нэгдмэл зүй тогтлын түвшинд урьдчилан сэргийлэлтийн болон эмчилгээний идэвх узүүлдэг, дархлааны хариу урвалын хэт мэдрэгжилт, аутоиммун урвалыг дарангуйлах үйлдэлтэй, цус шингэлж, цусан хангамж сайжруулснаар эсийн бодис-энөргийн солилцоо алдагдах байдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх идэвхтэй эмүүдийг эохион бүтээх нь олон талын ач холбогдолтой байгаа юм. Ялангуяа монгол оронд тарималжуулсан ургамлуудаас бий болсон өртөг зардал багатай, үйлдлийн идэвх өндөртэй эд, эсийн түвшингийн нарийн мөханизмд нь тохирсон арга зүйгээр судалсан бусад эмүүдтэй хамтруулан, хослуулж хэрэглэх боломж бүхий эмийг бий болгох нь нэн чухал юм. Иймээс бид Байгал гүүнхөх (Scutelleria baicalensis), Сарьслаг хунчир (Astragalus membranaceus), Гинкго билоба (Ginkgo biloba) ургамлуудыг өөрийн орондоо нутагшуулж шинэ бэлдмэл гарган, практикт өргөн хэрэглэх үндэслэлийг бий болгоход энэхүү судалгааг чиглүүлэн ажилласан.
Судалгааны ажлын зорилго
Антишемин бэлдмэлийн тархины цус тасалдлын эсрэг идэвхийг туршилтын амьтдад үүсгэсэн тархины цус тасалдалт болон чихрийн шижингийн эмгэг загвар дээр эсийн мембраны гэмтэл, антиоксидант тогтолцоо, эдийн амьсгалын зарим фөрмөнтүүдийн идэвх, цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралд "мөмбранаас ийлдэс рүү" чиглэсэн алдагдал, протоны 9 дамжлагат битүү хэлхээний 8-р үе шатанд бикарбонат хэлбэрт протоны цусны улаан эсийн мембранан хүрээлэл рүү чиглэсэн оролт өөрчлөгдех үзэгдэлтэй холбон судлах.
Хэрэглэгдэхүүн ба арга зүй
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хөх нуур дах биостанцийн 4 га талбай, Хэрлэнбаян улаан сумвнд байршилтай 10 га биостанцад тарималжуулсан Сарьслаг хунчир (Astragalus тетЬгвпесөи&)-ын үндэс, Байгал гүүнхөх (Scutelleria baicalensis Georgi)-t>iH үндэс, Ginkgo bilobe-ын навчийг судалгаанд авч хэрэглэсэн. Судалгааны ажлыг Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн "Эрдэм шинжилгээ-Инновацийн Төв"-ийн лабораториуд болон тус сургуулийн эмнэл зүйн түшиц "Хулж боржигон" эмнэлгийн биохими болон ELISA лаборатори, Гялс төв, Прөцилаб лаборатори, "Тавин-ус" Эмийн үйлдвэрийн төхнологийн болон бактөриологийн лаборатори, ОХУ-ын ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн морфологийн лаборатори, Буриадын их сургуулийн баазыг тус тус түшиглэн явуулсан.
Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн "Эрдэм шинжилгээ-Инновацийн Төв"-ийн харъяа Эм судлалын лабораторийн дэргэдэх вивари. Хөдөө Аж Ахуйм Их Сургуулийн вивари, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Биокомбинат, Уламжлалт Анагаах Ухаан Төхнологийн Хүрээлэнгийн виварит хэвийн нөхцөлд үржүүлж өсгөсөн амьтдыг ашиглан туршилт зөвлөмжийн дагуу ёс зүйг баримтлан судалгааг гүйцэтгэсэн.
Үр дүн:
Антишөмин бэлдмэл 100 мг/кг тундаа чихрийн шижин өвчин үүсгэсэн эмгэг загварын үед хяналтын эмчлээгүй бүлэгтэй харьцуулахад протромбины үэүүлэлт төдийлөн ялгаа ажиглагдаагүй ч INR үзүүлэлтийг
16.6-
18.8%-иар, зориуд идэвхжүүлсэн тромбопластин үүсэх хугацааг 10-
24.8%-иар, тромбин үүсэх хугацааг
12.35-
33.25%-иар тус тус уртасгаж, фибриногөн уургийн хэмжээг
15.6-
40.5%-иар багасган, үүнтэй нэгэн зэрэг нийт тромбоцитын агууламжийг
10.8-
23.8%-иар, цусны улаан эсийн доторх тромбоцит эсийн тархалтын ээлэхүүнийг 18-
30.2% хүртэл, тромбоцит эсийн дундаж эзлэхүүнийг
14.3-
18.9%-иар, эзлэхүүн ихтэй залуу том тромбоцит эсийн тархалтыг
59.1-68%-иар, тромбокрит үзүүлэлтийг 20-41,9% хүртэл бууруулж байсан ба үүнээс үзэхэд Антишемин нь чихрийн шижингийн эмгэг дээр суурилсан үөд тромбоцит эсийн агрөгаци, бүлэгнэлтийн эсрэг нөлөөлж, цусны бичил орчинд цусны реологи зуурамтгай чанарыг сайжруулдаг болох нь батлагдлаа. Мөн Антишөмин нь харханд үүсгэсэн тархины цус тасалдлын хурц үөд INR үзүүлэлтийг
26.9% хүртэл, зориуд идэвхжүүлсэн тромбопластин үүсэх хугацааг
8.5-11% хүртэл, тромбин үүсэх хугацааг
12.85-
14.4% хүртэл уртасгахын хамт фибриногены хэмжээг
15.3-
22.38%-иар бууруулан тархины ишемийн голомт, бичил эргэлтийн орчинд цусны бүлэгнэлтийг сааруулдаг, энэхүү үйлдэл нь бэлдмэлд агуулагдах сапонин, флавоноид, фөнолт зэрэг нийлбэр биологийн идэвхт бодисуудаар нөхцөлддөг гэж үзэж байна, Антишөмины цусны бүлэгнэлтийг саатуулах идэвх нь харьцуулах бэлдмэл болох Клопидогрелтой ойролцоо байгаа нь ажиглагдсан болно.
Антишемин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар хэрэглэсэн амьтдад тархины цус тасалдал үүсгэсэн эмгэг загварын 1-21 дэх хоногт ангижирсан глутатионы (GSH-ng/L) хэмжээг эдийн гомогенатад 16,1-
27.2%-иар, супероксиддисмутаз (SOD) фөрментийг 14-
20.9%-иар, глутатионпероксидаэ фөрмөнтийн хэмжээг
14.3-
31.1% хүртэл нэмэгдүүлж байсны зэрэгцээ лактатдөгидрогөназ фермөнтийн агууламжийг хяналтын бүлэгтэй харьцуулахад
14.5-
33.9%-иар бууруулж, сукцинатдегидрогеназ ферментийн идэвхийг
10.2-
22.5%-иар ихэсгэн, үүнтэй зэрэгцэн лактатдегидрогеназ:сукцинатдегидрогеназ харьцааг
23.4-
77.6% хүртэл бууруулж, тархины эд эсийн хүчилтөрөгчийн дутмагшлын үед эндоген антиоксидантын нөөцийг нэмэгдүүлэх замаар эд эсийг АТФ зэрэг өндөр энергит нэгдлээр хангагдах нөхцөлийг тавьж байна гэж хэлэх үндэслэлийг бий болгож байна.
Дүгнэлт
1. Туршилтын амьтдад үүсгэсэн чихрийн шижин өвчин болон тархины цус тасалдлын эмгэг загварын үөд Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр цусны бүлэгнэлт буурдаг болох нь фибриноген, нийт тромбоцит, эзлэхүүн ихтэй залуу тромбоцит эсийн агууламж буурснаар харагдаж байлаа.
2. Антишөмин бэлдмэлийн нөлөөгөөр харханд үүсгэсэн тархины цус тасалдлын эмгэг загвар дээр сукцинат:лактат харьцаа дээшилж тархины эд эс нейроны орчинд зсийн амьсгал сэргэж, элөктрон протоны урсгал хурдассанаар мембраны гэмтэл сөнөрөл багасаж, антиоксидант тогголцоо идэвхэждэг болох нь тоггоогдлоо.
3. Антишөмин бэлдмэлийн нөлөөгөөр харханд үүсгэсэн тархины цус тасалдлын эмгэг загвар дээр протоны 9 дамжлагат хэлхээний 8-р үе шатанд НСОз' хэлбэрт протоны цусны улаан эсийн мөмбранан хүрээлэл рүү чиглэсэн оролт нэмэгддэг. энэ мь мөмбран=рөдокси потөнциалын гурван төлөвт шугамын эхлэл болои төрминаль хэсзг дээр донатор субстратууд болон элөктроны акцөптор-хүчилтөрөгчийи хүргэлт нэмэгдсэнтэй холбоотой байж болох нь тогтоогдлоо.
4. Вистар үүлдрийн харханд үүсгэсэн тархины цус тасалдлын эмгэг загварын үед Антишемин бэлдмэлийн нөлөөгөөр гистоморфологийн үзүүлэлтүүдэд нөйронуудын үл эргэх сөнөрлийн өөрчлелтүүд багасан, судасны бичил бүтэц хэвийн байдалд шилжин, тархины бичил эргэлт сэргэж буй шинжээр батлагдлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 19
Ишлэгдсэн тоо : 0