Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Туршилтаар үүсгэсэн тархины цус тасалдал-хүчилтөрөгч дутлын үед Антишемин бэлдмэлийн биологийн зарим үйлдлийг судалсан нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4365
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Уламжлалт анагаах ухаан, Антишемин бэлдмэл, өехний хэт исэлдэлт, тархины цус тасалдал, хүчилтөрөгч дутал-гипокси, өөх тосны солилцоо

Аннотаци

Сүүлийн үед дэлхий дахинд болон манай орны хэмжээнд тархины цус тасалдал ихээхэн нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор эх орны эмийн ургамлаас тархины цус тасалдлын уөд тархины эсийг гэмтэл, үхжилээс хамгаалах идэвхтэй эм гарган авахад судлаачид ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ дагуу бид Сарьслаг хунчир, Байгал гүүнхөх болон Гинкго билоба ургамлаас гарган авсан Антишемин бэлдмэлийн тархины эд эсийг хамгаалах нөлөөг цус тасалдал-хүчилтөрөгч дутлын эмгэг загвар дээр өөх тосны хэт исэлдэлтийн эрчимжилт, эд эсийн гэмтлийг харуулдаг зарим узүулэлт болон өөх тосны солилцоотой холбон судлах нь ихээхэн ач холбогдолтой гэж үзлээ.
Судалгааны ажлын зорилго
Антишемин бэлдмэлийн тархины эд эсэд үзүүлэх үйлдлийг харханд уүсгэсэн тархины цус тасалдал, хүчилтөрөгч дутлын эмгэг загварын үөд өөхний хэт исэлдэлтийн процөссын эрчимжилт, мэдрэлийн эсийн урэвсэл, гэмтэл үхжилийн зарим үзүүлэлт болон өөх тосны солилцоотой холбон судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Бид судалгааг сорил туршилтын загвараар Шинэ Анагаах Ухаан Их Сургуулийн Эрдэм шинжилгээ-Инновацийн Төв, Хулж Боржигон эмнэлгийн биохими ба ELISA лабораторийг түшиглэн явууллаа, Хэитий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багт байршилтай Шииэ Анагаах Ухаан Их Сургуулийн биостанцад тарималжуулсан Сарьслаг хунчирын үндэс, Байгал гуүнхөхийн үндэс, Гинкго билобагийн навчийг судалгааны объект болгон ашиглав. Бид судалгаандаа гипокси, тархины цус тасалдал, өвдөлт, дархлаа, инсулин дутагдлын загваруудыг үүсгэсэн бөгөөд нормобарийн гипоксийн тэсвэрт чанарыг Н.К.Гацура (1978) нарын аргаар, эдийн гипоксийн тэсвэрт чанарыг К.Л.Зеленская (2004) нарын аргаар, тархмал ишемийн загварыг Far«es E (2007) нарын аргаар, мэдрэлийн дутмагшлыг Ohno K (1984) нарын аргаар, өвдөлтийг Le Bars (1989) нарын аргаар, дархлааны урвалд үзүүлэх нөлеөг Jerne and Nordin (1963) нарын аргаар, инсулин дутагдлын загварыг Lukenes (1948) нарын аргачлалаар хийж гүйцэтгэв.
Судалгааны ажлын ур дун
Хулганад үүсгэсэн гипоксийн үөд Антишөмин бэлмэлийн үзүүлсэн нөлөө: Судалгаагаар Антишөмин бэлдмэл 100 мг/кг тунгаар хэрэглэсэн тохиолдолд нормобарийн гипоксийг тэсвэрлэх хугацаа хяналтын эмчлээгүй бүлгийн амьтдаас 42 минутаар буюу 47%-иар (р£
0.001), гилокси илрэх далд үеийн хугацаа 23%-иар (ps
0.05), гипоксийн үргэлжлэх хугацаа 32%-иар (psO.001) уртсаж байлаа. Тархины цус тасалдлын үед ӨХИП эрчимжих, мэдрэлийн эсийн үрэвсэл, гэмтэл үхжилийн байдалд Антишемин бэлдмэлийн үзүүлсэн нөлөө:
Туршилтын дүнгээс харвал судалгааны дурдсан хоногуудад Антишемин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан амьтдад хяналтын бүлэггэй харьцуулахад МДА-ын агууламж 24-40%-иар (р*0,001), СХ-ийн агууламж 17-25%-иар (pi
0.001), Цит С-ын агууламж 7-34%-иар (psO.05), ЛПО-ын агууламж 12-15%-иар (р^О.05), НО-ын агууламж 13-24%-иар (р^
0.001) тус тус буурсан байлаа. Тархины цус тасалдлын загварын үед Антишемин бэлдмэлээр эмчилсэн амьтдад туршилтын 3 болон 7 дах хоногуудад VEGF хэмжээ тархины эдийн гомогөнатад 11-12%-иар, сийвэнд 16-18%-иартустусихэссэн.
Хулганы хэвлийн хөндийд цууны хучлийн уусмал тарьж өвдөлт үүсгэсэн загварт Антишемин бэлдмэл 100 ба 200 мг/кг тундаа 61-66%-иар өвдөлтийг намдааж байсан ба IL-10-ын хэмжээг Антишемин 100 ба 200 мг/кг тундаа 27-33%-иар (р^О.001), судасны эндотөлийн өсөлтийн хүчин зүйлийг (VEGF-пг/мл) 33-46%-иар (psO.001) тус тус нэмэгдуүлж байлаа.
Антишемин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан туршилтын амьтдад хонины цус тарьсны дараах 5 дах хоногт хяналтын бүлэгтэй жишихэд Интерлейкин 4-ийн хэмжээг 12%-иар нэмэгдүүлж, иммуноглобулин М-ийн концентраци (SRBC-IgM) 29%-иар, мөн гөмагглютинины титр 28%-иар (р^О.001) тус тус буурч, бэлдмэл нь дархлалын урвалыг дарангуйлдаг байж болохоор зураглал ажиглагдсан. Өөх тосны солилцоонд Антишемин бэлдмэлийн үзүүлсэн нөлөө:
Антишөмин бэлдмэлийн өөх тосны солилцоонд үзуүлэх нөлөөг үндсэн 2 үе шатны судалгааны хүрээнд явуулсан. Нэгдугээрт, хархны тархины цус тасалдлын эмгэг загварын үөд Антишөмин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан амьтдыг хяналтын бүлэгтэй харьцуулахад ХС-ын хэмжээг 3-13%-иар (р<
0.001), ТГ-ийн хэмжээг 3-16%-иар (р^О.001), БНЛП-ын хэмжээг 11-16%-иар (psO.001) тус тус бууруулж, ИНЛП-ын хэмжээг 2-19%-иар (psO.001) ихэсгэж байлаа. Хоөрдугаарт, туулайд үүсгэсэн инсулин дутагдлын үөд Антишөмин бэлдмэлийг 100 мг/кг тунгаар уулгасан амьтдыг хяналтын булэгтэй харьцуулахад ХС-ын хэмжээг 18-57%-иар (р^О.001), ТГ-ийн хэмжээг 26-36%-иар (psO.001), БНЛП-ын хэмжээг 64-76%-иар (psO.001) rye тус бууруулж, ИНЛП-ын хэмжээг 11-49%-иар (р£
0.001) нэмэгдүүлж байлаа. Тархины цус тасалдлын эмгэг эагвар дээр Антишемин бэлдмэлийн нейрон хамгаалах үйлдлийг гистоморфологийн судалгаагаар судлан тогтоосон дүн:
Туршилтын хугацаанд Антишемин бэлдмэлийг хэрэглэсэн бүлгийн хархны тархины бичил бэлдмэлд цус хомсролын өөрчлөлт, судас агчилт, чинэрлийн гажуудал буурч, сөнөрөлт нейронууд багасан, хэвийн нөйронуудын хувь үлэмж ихэссэн байсан.
Дүгнэлт
Туршилтын амьтдад үүсгэсэн тархины цус тасалдлын эмгэг загварын уөд Антишөмин бэлдмэл нь тархины эд болон сийвэнгийн орчинд малондиальдөгид, сиалын хүчил, цитохром С, липопөроксидаз, нитроксид зэрэг бодисуудыг багасгаснаар тархины эдэд чөлөөт язгуур, хүчилтөрөгчийн идэвхтэй нэгдлүүдийн хэт ачааллаас хамгаалах, ханаагүй:ханасан тосны хүчлийн харьцаанд эөрэгээр нелөөлөн, хүчилтөрөгч дутлын тэсвэрт чанарыг дээшлүүлдэг, судасны эндотөлийн өсөлтийн хучин зүйлийг нэмэгдүүлдэг, тархины эд эсийг үрэвсэл, үхжил гэмтлээс хамгаалах нөлөөтэй болох нь тогтоогдлоо



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 268
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0