Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн нотлох ажиллагаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4340
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Мөрдөгч, мэдүүлэг, арга зүй, тактик, нотлох, баримт

Аннотаци

Гэмт хэргийн нотолгооны онолын үзэл баримтлалд тулгуурлан ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн түүхэн эх сурвалж, нотлох ажиллагааны өнөөгийн байдал, энэ төрлийн гэмт хэргийн олон улсын болон дотоод дахь нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын онцлогийг судалж, дүн шинжилгээ хийх замаар нотлох ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, нотолбол зохих байдлыг тогтоон, нотлох ажиллагааны онцлогийг нээн харуулах, криминалистикийн тодорхойлолт боловсруулах, мөрдөн шалгах арга зүйн зөвлөмж боловсруулах, үндэсний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санал боловсруулсан.
Хамгаалахаар дэвшүүлсэн зүйл. Дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдуулан хамгаалалтад дараах үндсэн асуудлыг оруулж байна.
Нэг. Нотлох ажиллагааны онол, эрх зүйн үндэс, ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн талаарх үндэсний болон олон улс дахь хууль тогтоомжид хийсэн судалгааны үр дүн:
1. Гэмт хэргийн нотлох ажиллагааны онолын харьцуулалтаар илэрхийлсэн ашигт малтмал хууль бусаар
олборлох гэмт хэргийн нотлох баримтын онцлог шинж;

2. Эрх зүйн зохицуулалтыг сайжруулан, боловсронгуй болгох талаар дэвшүүлсэн судалгааны үр дүн.
Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн
7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан: "...тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд..."-гэсэн заалтыг "гэм буруутай
этгээдийн өмчлөлд байгаа эсэхээс үл хамааран хураан авах";

3. Зарим ойлголт, нэр томьёоны агуулга, хэл зүй, утга зүй, найруулгын алдаатай байдлыг сайжруулах
асуудал. Тухайлбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн
24.2 дугаар зүйлд заасан: "Хууль бусаар ашигт
малтмал хайх, ашиглах, олборлох" гэсэн зүйлийн нэрийг "Ашигт малтмал хууль бусаар олборлох"-гэж
өөрчлөх;

4. Монгол Улсын Байгаль хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд оруулсан
"Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон
лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ"
гэсэн хэм хэмжээний хэрэгжилтийн талаарх дүгнэлт;

5. Европын холбооны зөрчилтэй ашигт малтмалын тухай хууль" (EU Conflict Minerals Legislation), АНУ-
ын "Додд Франкийн хууль" (Dodd-Frank Wall Street Reform And Consumer Protection Act), "Калифорний
хангамжийн сүлжээ дэх ил тод байдлын тухай хууль" (СА Supply Chain Transparency Act) зэрэгт байгаа ашигт
малтмалын гарал үүслийг цэвэр болохыг тодорхойлох зарим хэм хэмжээг дотоодын хууль тогтоомжид тусгах
талаар хийсэн судалгаа;
Хоёр. Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн криминалистикийн шинж, гэмт хэргийн нөхцөл байдал, нотлох ажиллагаа болон мөрдөн шалгаж буй практик ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, түүний үр дүн:
1. Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн нөхцөл байдалд сүүлийн 5 жилээр (2016-2020)
хийсэн харьцуулсан судалгаа, нөхцөл байдал, түүнд хийсэн дүгнэлт;

2. Уг гэмт хэргийн үйлдлийн арга, зохион байгуулалтын шинж, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж
буй асуудал, тухайн хэрэгт хийгдэх нотлох ажиллагааны онцлог зэрэгт хийсэн дүн шинжилгээ;

3. Ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэргийн криминалистикийн тодорхойлолт;

4. Уг хэргийг мөрдөн шалгахад зонхилон явагддаг практик ажиллагаа, эрүүгийн 56 хавтаст хэрэгт хийсэн
дүн шинжилгээнд үндэслэсэн мөрдөн шалгах арга зүйн зөвлөмж-зэрэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 85
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :