Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлогт түшиглэн суралцахуйг зохион байгуулсан туршилт судалгаа (ЕБС-ийн физикийн хичээлийн жишээн дээр)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4341
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : конструктив онол, проектив тест, сонсох чадвар, давуу тал, сул тал

Аннотаци

Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлогт түшиглэн суралцахуйг зохион байгуулах арга зүйн хувилбар бүхий туршилт судалгааны ажлыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэлт гаргахыг зорилгоо болгосон юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд "Хүнийг бүх талаар нь хөгжүүлье гэвэл түүнийг бүх талаас нь судалж үзэх ёстой" гэсэн үзэл санааг практик үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ гэж үзээд ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлогийг Америкийн сэтгэл судлаач А.В.Либинын боловсруулсан геометрийн дүрсээр хүн бүтээх зурган тестийн аргачлалаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл 455 сурагчдын сэтгэл зүйн онцлогийг судалж, үр дүнд шинжилгээ боловсруулалт хийсэн. Сурагчдын сэтгэл зүйн онцлог шинжүүд нь харилцан шугаман хамааралтай төдийгүй нэг онцлог шинжийн өөрчлөлт нь нөгөө онцлог шинжийн өөрчлөгдөх шалтгаан болдогийг математик статистик боловсруулалтын аргаар тодорхойлсон. Судалгаагаар сурагчдын сэттэл зүйн онцлог шинжүүд ойролцоо тархалттай гарсан бөгөөд хамгийн их тархалттай онцлог шинж нь мөрөөдөгч шинж /р=
0.18/, хамгийн бага тархалттай нь бусдыг туршигч /р=
0.03/ шинжтэй сурагчид байлаа. Сурагчдын сэтгэл зүйн онцлог шинжийн тархалтад суралцахуйн орчин хэрхэн нөлөөлж буйг Архангайн 1-р сургууль, Улаанбаатар хотын Монгол-Туркийн хамтарсан сургууль, Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн сурагчдын сэтгэл зүйн онцлог шинжийн тархалтын харьцуулалтаар илрүүлсэн. Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлогт түшиглэн суралцахуйг оновчтой зохион байгуулж чадвал тэдгээрийн суралцахуйн чанар ахиц өөрчлөлт гарна гэсэн таамаглалаа хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны 4 алхамт төлөвлөлт хийж, суралцахуйн туршилт судалгааг дараах хэлбэрээр зохион байгуулсан. Үүнд:
а. шинэ мэдлэг зэмэшүүлэх болон мэдээлэл түгээх үйл ажиллагааг анги нийтээр
б. бодлого бодох болон мэдээлэл бэлтгэх, мэдээлэлд хувиргалт хийх үйл ажиллагааг
бага бүлгээр
в. тухайн сурагчийн үйл ажиллагааг дэмжихдээ ганцаарчилсан хэлбэрээр ажилласан.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 250
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :