Хүн амын гадаад шилжилт хөдөлгөөний орчин үеийн түүх Монгол Улсад 1990-ээд оноос эхлэлтэй ч гадаад шилжилт хөдөлгөөний макро статистик хамралт, чанарын хувьд ихээхэн дутагдалтай, ойролцоо тоогоор тооцсон гадаад цэвэр шилжилтийн үзүүлэлтүүд бүгд 1990-ээд оноос хойш байнга "хасах" утгатай байна. Монгол Улс шилжилтийн цэвэр дүнгээр хүнээ гадагш "алдах" болсон ч гадаадад шилжигчид багагүй хэмжээний мөнгөн, мөнгөн бус гуйвуулгыг Монгол Улс дахь өрхдөө илгээсэн байна. Макро түвшний мэдээллээр 1998 оноос хойш бүртгэлтэй банк, санхүүгийн системээр гадаад дахь шилжигчдээс хүлээн авсан мөнгөн гуйвуулгын нийт дүн Монгол Улсад орж ирсэн ХАЁТ-аас илүү, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт зарцуулсан зардлаас илүү, боловсролын салбарт зарцуулсантай ойролцоо хэмжээтэй, микро түвшний мэдээллээр өрхийн хэрэглээний 1/3-ээс илүү хэмжээтэй байна. Гэвч 1) Гадаад шилжилт хөдөлгөөний эерэг хувь нэмрийг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалт Монгол Улсад дутагдалтай, 2) Холбогдох мэдээлэл, судалгаа ховор, 3) Гадаадад шилжин явагчдаас илгээсэн багагүй дүнтэй гуйвуулга өрхийн хэрэглээнд эерэг, сөрөг ямар нөлөө үзүүлж байгаа зэрэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Иймд, энэхүү судалгаагаар "өрхийн хэрэглээнд гадаадад шилжигчдийн илгээсэн гуйвуулгын үзүүлж буй нөлөөг Монгол Улсын жишээн дээр судлах"-аар зорьсон.
Зорилгодоо хүрэхийн тулд онол ба эмпирик судалгаануудад үндэслэн таамаглал дэвшүүлж, ҮСХ-ны магадлалттүүвэрлэлттэй, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай ӨНЭЗС-2018-ын 16451 өрхийн мэдээллийг ашиглан, эконометрик үнэлгээний PSM ба ЕХБК аргуудаар "шалтгаант нөлөө" (causal effect) үнэлж, таамаглалуудаа шалгасан. Түүнчлэн гадаадад амьдарч буй гуйвуулга илгээгч 10 иргэн, Монгол Улсад байгаа гуйвуулгыг хүлээн авагч 6 иргэнээс чанарын судалгааны аргаар анхдагч мэдээлэл цуглуулж, сэдэвчилсэн ба харьцуулсан шинжилгээ хийх аргуудаар боловсруулан, тоон шинжилгээний үр дүн, агуулгыг тодруулсан.
Өгөгдөл дэх эндоженейти ба сонголтьи-* биасыг хянасны дараах үнэлгээгээр гуйвуулга өрхий» хэрэглээнд дараах гол нөлөө үзүүлж байгаа үр дүн гарсан. Үүнд:
•Гуйвуулга өрхийн ихэнх төрлийн хэрэглээг статистик ач холбогдолтойгоор нэмэгдүүлдэг.
•Гуйвуулгын нөлөөгөөр өрхүүд хүнсний болон шууд хэрэглээний хүнсний бус бараа, үйлчилгээний хэрэглээний жингээс тодорхой хувийг хүмүүн ба биет капиталын херөнгө оруулалт шинжтэй хэрэглээ, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ зэрэг хэрэглээнд шилжүүлдэг.
Өрхүүдэд гадаадаас гуйвуулга ирэх нь боловсролд "хөрөнгө оруулалт"-ын үүрэг, эрүүл мэндийг дэмжихдээ "энэрэнгүйн"8 "даатгалын" үүрэг гүйцэтгэж байна.
• Гуйвуулга өрхийн биет капиталын хөрөнгө оруулалтад чиглэсэн хэрэглээнд эерэг нөлөө үзүүлж байна.
Гуйвуулгын нөлөөгөөр нэмэгдсэн хэрэглээнүүд дотор согтууруулах ундаа, тамхи, чихэр, сахар, ундааны төрлийн эрүүл мэндэд ач тус багатай бүтээгдэхүүн, мөн баяр ёслол тэмдэглэл зэрэг өрхөд үр өгөеж багатай хэрэглээ багтаж байгаа нь гуйвуулга өрхөд мөн "эрсдэлтэй зан үйлийг дэмжсэн" нөлөө үзүүлж болохыг харуулж байна.
Орлого харьцангуй багатай өрхүүдийн хувьд гадаадаас гуйвуулга авах нь хүнс, түргэн эдэлгээт хүнсний бус хэрэглээ зэрэг "шууд" хэрэглээг дэмжих нөлөө үзүүлсэн ч хүмүүн капитал, биет капиталын хөрөнгө оруулалтад чиглэсэн хэрэглээгхангалттай дэмжиж чадаагүй байна. Гэхдээ гуйвуулгын хэмжээний 1 хувийн өсөлтийг дагалдах боловсролд чиглэсэн хэрэглээний жингийн өсөлт орлого харьцангуй доогуур өрхүүдэд орлого дээгүүр өрхүүдийнхээс өндөр байх магадлалтай байна.
Иймд, Монгол Улс гадаад шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалтын хүрээнд хөдөлмөрийн шилжигчдийг гадаадад зуучлах үйл ажиллагаанаас гадна шилжилт хөдөлгөөний эерэг үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд гуйвуулгын чиглэлээр тодорхой бодлого, зохицуулалт, үйл ажиллагаа боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 40
Ишлэгдсэн тоо : 0