Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уурхайчдын уушгины зарим өвчнийг бага тунг компьютерт томографийн шинжилгээгээр оношлох асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4370
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : БАГА ТУНТ КТ, КТ-ИЙН ДҮРСЛЭЛИЙН ШИНЖҮҮД, УУШГИНЫ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ОРЧНЫ ШАЛТГААНТ ӨВЧНҮҮД, УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТ ӨВЧИН

Аннотаци

Рентген болон КТ шинжилгээ нь мэргэжлийн болон орчны шалтгаант уушгины өвчнүүдийн оношилгоонд чухал байр суурийг эзэлдэг. КТ шинжилгээ нь ердийн рентген шинжилгээтэй харьцуулахад оношилгооны чадамж өндөр ч цацрагийн өндөр ачаалалтай шинжилгээ юм. Сүүлийн жилүүдэд цацрагийн ачааллыг бууруулсан бага, хэт бага тунт КТ шинжилгээг олон улсад хавдрын скринингэд ашиглаж байна. Бид эмнэл зүй бүдэг, рентгенд шинж тэмдэггүй уурхайчдад бага тунт КТ шинжилгээнд дүрс оношилгооны өөрчлөлт илэрнэ гэж таамагласан ба мөн бага тунт КТ шинжилгээ уурхайчдад тохиолдох уушгины зарим өвчнийг эрт үе шатанд илрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд тоостой нөхцөлд ажиллагсдын амьсгалын замын өвчлөлийн эрт оношилгоонд уг шинжилгээний ач холбогдлыг тодорхойлсон судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 193
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :