Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын хөрсний бохирдол, бууруулах арга зам



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.5 Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Улсын дугаар : 4372
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Хүнд металлын бохирдол, нянгийн бохирдол, бохирдлын тархалт, үнэлгээ

Аннотаци

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй хөрс, ус, агаарын бохирдол ихсэх хандлагатай байна. Хөрсний бохирдол нь агаарт дэгдэх, газрын доорх усанд нэвчих замаар хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрег нөлөө үзүүлдэг. Тиймээс Монгол улсын хүн амын 49 хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотын хөрсний бохирдол түүний тархалтыг тодорхойлох, үнэлэх, бохирдол ихтэй газруудад нарийвчилсан судалгаа хийж бохирдлыг бууруулах арга зам, технологи нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн өнгөн хөрснөөс Grid sampling аргаар 334 ширхэг авч ICP OS аргаар тодорхойллоо. Хүнд металлын агууламж дунджаар Хүнцэл (As)
9.2, Хартугалга (РЬ)
37.2, Хром (Сг)
85.4, Кобальт (Co) 1.2, Никель (Ni)
8.8, Цайр (Zn)
88.4, Зэс (Си)
5.8, Молибден (Мо)
0.7, Ванади (V)
52.3, Стронци (Sr)
294.3 мг/кг агууламжтай байна. Хөрсөн дэх хүнд металлын агууламжийг байгалийн эрүүл техноген нөлөөнд өртөөгүй хөрстэй харьцуулж үзэхэд Хартугалга (РЬ)
69.7 %, Кобальт (Co)
38.1 %, Цайр (Zn)
83.2%, Зэс (Си)
12.3%, Никель (Ni) 50%, Молибден (Мо)
42.3%, Хүнцэл (As)
63.
5.3%, Ванади (V)
58.1% тус тус их бохирдолтой байна. Хөрсний чанар, Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ Монгол улсад мөрдөгддөг стандарт (MNS 5850:2019)-аас давсан хөрсний бохирдолтыг нийт дээжид эзлэх хувиар авч үзвэл: Хүнцэл (As)
3.9%, Хартугалга(РЬ)
2.9%, Хром (Сг)
2.6%, Цайр (Zn) 1.9%, Зэс (Си)
0.6%, Молибден (Мо) 1.0%, Стронци (Sr) 1.9% бохирдолтой, Кобальт (Co), Никель (Ni) болон Ванади (V) зэрэг элементүүд стандартаас даваагүй хүлцэх агууламжид байна.
Хүнд металлын бохирдлын индексийн (PI) дундаж утга (mean) буурах дарааллаар Ni
2.13 > Pb 1.97 > As 1.76 > Co 1.55 > Zn 1.43 > Sr 1.15 > Cr 1.12 > V 1.06 буюу багаас дунд зэрэг бохирдолтой. Нийлмэл бохирдлын индекс PLI=
0.6-
31.8 хооронд хэлбэлзэж дунджаар 1.6 буюу бага зэргийн бохирдолтой. Бохирдлын хэмжээ Газар ашиглалтын онцлог, техноген нөлөөллөөс шалтгаалж харилцан адилгүй байна. Бохирдлын эх үүсвэрийг гол компонентийн (Principal Component Analysis -РСА) шинжилгээний аргаар тодорхойлодох хүнцэл, хар тугалга, цайр, зэс, никель, кобальт, хром, молибден зэрэг хүнд металлууд газар ашиглалтаас хамааралтай техноген нөлөөллөөс үүдэлтэй бохирдол болохыг харуулж байна. Харин стронци (Sr) (
0.056) болон ванади (V) (
0.09) зэрэг элементүүд нь газар ашиглалтын ялгаатай байдлаас огт хаамаралгүй байгалийн аномаль бохирдол гэж үзэж болохоор байна.
Улаанбаатар хотод арьс шир боловсруулах үйлдвэрүүд, дулааны цахилгаан станцууд, авто засвар үйлчилгээний газрууд, төв цэвэрлэх байгууламж, нарантуул худалдааны төвийн арын гэр хороолол, улаанхуаран, хос бэрс, амгалан, улиастай, 13, 19-р хороолол, ханын материал, сансар орчимд хүнд металлын бохирдол харьцангуй их байна.
Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын дундаж агууламжийг дэлхийн бусад хотуудтай харьцуулахад хром (Сг) ба хүнцэл (As) харьцангуй өндөр, харин зэс (Си), никель (Ni), цайр (Zn), хартугалга (_РЬ)-ны агууламж үнэмлэхүй бага байна.
Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хөрсөн дэх хром (Сг), хар тугалга (РЬ), болон хүнцэл (As) зэрэг онцгой хортой хүнд металлууд нь тодорхой газруудад экологийн эрсдэл үүсгэж болзошгүй байна. Тухайлбал хром (Сг) арьс шир боловсруулах үйлдвэрүүд орчим хөрсөн дэх хромын экологийн эрсдэл маш их (PER > 320), төв цэвэрлэх байгууламжийн хаягдал лагийн талбай орчим их (PER 160-320) эрсдэлтэй байна. Мөн Хартугалга (РЬ)-ийн экологийн эрсдэлийн индекс III, IV цахилгаан станц, Да-Хүрээ авто сэлбэг худалдаа үйлчилгээни й газруудад маш их (PER > 320) байна. Хүнцлийн (As) экологийн эрсдэлийн индекс алтан өлгий, ханын материал, эрдэнэ толгой, орбит, яармаг, харгиа орчим их бохирдолтой (PER < 320), суурьшлын бүсийн хэмжээнд багаас (PER 40-80) дунд (PER 80-160) зэрэг эрсдэлтэй байна. Никель (Ni), цайр (Zn) болон зэс (Си)-ийн хувьд экологийн эрсдэлгүй хэмжээнд байна.
Улаанбаатар хотын арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн (Харгиа) ойр орчмын хөрс хром (Сг) зонхилсон ба бусад (As, Pb, Cu, Zn) хүнд металлаар их бохирдсон. Хөрсөн дэх Хром (Сг) болон Хүнцэл (As) нь хүнд хорт ха в д a p үүсэх эрсдэлийн индекс (RI) өндөр байна. Иймд арьс шир боловсруулах үйлдвэрүүд, бохир ус цэвэрлэх байгууламжийг хотын суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлэх, тухайн орчны хөрсөн дэх хүнд металлын бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөрсөн дэх хүнд металлын бохирдлыг phytoremediation буюу ургам тариалж бууруулах, хөрсийг нөхөн сэргээх боломжтой. Туршилт судалгаагаар хүнд металлаар бохирдсон хөрсөнд Н. Annuus ба Zay mas тарихад хром (Сг) задралд орж ургамлын эд эрхтэнд шилждэг (TF
0.39-
0.40) болохыг туршилтаар баталсан. Бусад хүнд металлуудын хувьд өөрчлөлт харьцангуй бага илэрсэн ба Наранцэцэг тарьсан талбайн хөрсөн дэх хар тугалга (Pb)
9.0, хүнцэл (As)
3.0, цайр (Zn)
5.0, никель (Ni)
2.0 мг/кг аар буурсан. Мөн түүнчлэн эрдэнэшиш тарьс а н талбайн хөрсөн дэх хар тугалга (РЬ)
2.0 мг/кг -аар буурсан боловч цайр (Zn)
7.0, никель (Ni)
3.0 мг/кг аар нэмэгдсэн байна. Харин хүнцэл болон кадмийн хувьд өөрчлөлтгүй байна. Энэ нь тухайн ургамлын микро-элементийг хуримтлуулж өөртөө шингээх физиологи харилцан адилгүй болохыг илтгэж байна. Г э р хорооллын бүс дэх хөрсний 88% нь нянгийн бохирдолттой байна. Нийт дээж авсан цэгүүдийн нянгийн бохирдлын хувийг тооцвол: 12 % нь бохирдолгүй, 46 % бага, 17 % дунд, 24 % их бохирдолттой байна.
X өрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр нүхэн жорлон болж байна. Хөрсний нянгийн бохирдолтын тархалтын гүн дунджаар
6.3 метр байна. Гүний усны түвшин газрын гадаргад ойр байрлах газруудын хөрсөн дэх нянгийн бохирдол газрын доорх усны чанарт (47 метр гүний х у д а г т E.coli илэрсэн) нөлөөлж байна.
Хөрсөн дэх нянгийн бохирдлын эх үүсвэрийг өндөр нарийвчлалтай агаар сансрын зураг (Remote sensing) ашиглан тооллого бүртгэлийг (GIS) Монголд анх удаа хийлээ. Улаанбаатар хотын төвийн 7 дүүргийн хэмжээнд 2021 оны байдлаар нийт 144,992 ширхэг нүхэн жорлон ба й н a . Дүүрэг тус бүрээр авч үзвэл: Сонгинохайрхан 49022, Баянзүрх 32147, Сүхбаатар 19628, Чингэлтэй 22739, Хан-Уул 11373, Баянгол 5308, Налайх 4775 ширхэг нүхэн жорлон тоологдсон.
Улаанбаатар хотын гэр хорооллын нүхэн жорлонгоос хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг орон зайн олон шалгуурт анализын аргаар (Multi-criteria analysis) үнэлж дөрвөн бүс гаргасан. Улаанбаатар хотод нүхэн жорлон ашиглахыг хориглох IV бүсэд 9443, III бүсэд 43377, II бүсэд 71150, I бүсэд 21022 ширхэг нүхэн жорлон байна. Энэхүү судалгааны үр дүн нь гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, хориглох, MNS 5924:2015 стандартад нийцсэн жорлон ашиглах, суурилуулах, ариутгал халдв a p г үйтгэл хийх зэрэг хөрс-орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд практик ач холбогдолтой болсон. X өрсөн дэх нянгийн бохирдлыг микробиологийн аргаар бууруулах туршилт судалгааг хийж гүйцэтгэлээ. Туршилтын үр дүнгээс харахад эерэг микро-организмын (ЕМ) бэлдмэл бага концентратдаа хөрсөн дэх нийт бичил биетнийг дарангуйлж байна. Тодорхой хугацааны дараа (14, 28 хоног) хөрс бичил биетнээр баяжиж, биологийн процесс явагдаж байна. ЕМ бэлдмэл өөртөө термофиль бактери агуулдаг нь нийт шинжилгээгээр нотлогдож байна. Тиймээс дулааны боловсруулалт хөрсөнд явуулж, халаах механизмаар хөрсний бохирдолтой тэмцдэг байж болох юм. Судалгааны үр дүнд тус бэлдмэлийн үйлчлэл нь концентрациас хамаарч нянгийн бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 32

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 777
Сүүлийн сард 67
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 11

Ишлэгдсэн тоо : 0

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :