Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол соёлын өв болох туулийг үечлэн судалсан нь



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4373
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Баатарлаг тууль

Аннотаци

Судалгааны ажил удиртгал, үндсэн 3 бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдэнэ. Удиртгал хэсэгт сэдвийг сонгох болсон үндэслэл, судалгааны ажлын зорилго зорилтууд, судалгааны ажлын материал, сэдвийн судлагдсан байдал, судалгааны ажлын арга зүй, судалгааны ажлын онол практикийн ач холбогдол болон шинэлэг тал, сэдвийг хэлэлцүүлсэн байдал зэргийг хамруулав.
“Тууль соёлын өв болох нь” хэмээх нэгдүгээр бүлэгт туульс соёлын өв болохыг онол аргазүйн хувьд нотлон бичиж, туульсын гарал үүслийн талаарх таамаглалууд, тууль судлаач эрдэмтдийн судалгааны баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр монгол тууль соёлын өв болохыг нотлон тодорхойлсон. “Туульсын өвийг үечлэн судлах нь” хэмээх хоёрдугаар бүлэгт туульсын агуулга, хэлзүйн шинжид суурилан өвөг туульс, нэн эртний туульс, эртний туульс, дундад эртний туульс, дундад зууны үеийн туульс (дундад зууны эхэн үеийн болон сүүл үеийн туульс гэж нарийвчлан задалж ангилсан), хожуу үеийн туульс хэмээн 5 ангилах болсны учир холбогдол бүхий шинжлэх ухааны үндэслэлийг гаргасан. Мөн эртний монгол хэлний сонгомол найруулга бүхий үг өгүүлбэрийг орчин цагийн монгол хэлний утга агуулгад дүйцүүлэн хэл зүйн тайлбар хийв. “Монгол туульсыг хамгаалах, өвлөн уламжлуулах боломж” гуравдугаар бүлэгт Монгол улсын төрөөс гаргасан туульсыг хамгаалах, хөгжүүлэх бодлогод нийцүүлэн, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бүс нутгийн туршлага, цаашид яаралтай хамгаалах өв болох туульс, туульсын тасралтгүй чанарыг даяаршлын эрин үед хамгаалах, хадгалах арга замын талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий санал дэвшүүлсэн. Дүгнэлт хэсэгт судалгааны ажлынхаа үр дүнг нэгтгэн гаргав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :