Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Булцуут цэцэг (Helianthus tuberosus L)-ийн биохимийн үзүүлэлт болон ургацад бордооны нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4378
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : хөрс, гумин хүчил

Аннотаци

Монгол орны нөхцөлд булцуут цэцгийг тариалж, түүний ургац болон биохимийн үзүүлэлтэд бордооны нөлөөг илрүүлэх, уг таримлын хөрсөнд үзүүлэх нөлөөг тодорхойлох, булцууны биологийн идэвхийг судлах ажлыг зорилго болгосон. Судалгааг Төв аймгийн Борнуур суманд байрлах ХААИС-ийн АЭС-ийн "Өнжин" сургалт, судалгааны төвд 3 жилийн (2017-2019 он) давтамжтай хийж гүйцэтгэсэн. Талбайн нийт хэмжээ 560 м2, хувилбар 5, давталт 4, дэвсгийн хэмжээ 15 м2, 1 дэвсэгт 4 мөр тариалалт хийсэн. Судалгаанаас дараах үр дүнгүүд гарчээ. Үүнд:
• Булцуут цэцгийн нийт ургалтын хоног нь 122, цухуйлтаас иш навч хатаж гүйцэх хүртэл 96-98 хоног, тарьснаас цухуйлт хүртэл үргэлжлэх хугацаа нь 24-26 хоног байна. Булцуут цэцгийн ургалтын хугацаанд бордооны нөлөө ажиглагдсангүй.
• Гурван жилийн дунджаар бордоогүй хувилбарт булцууны ургац дунджаар 158 ц/га, ногоон массын ургац 227 ц/га бол бордсон хувилбаруудад булцууны ургац бордоогүйгээс 1.8-
10.2 ц/га-аар бага, ногооны массын ургац 18-40 ц/га-аар их байна. Ногоон масс, булцууны ургацын харьцаа бордоогүй хувилбарт 1.43, бордсон хувилбаруудад 1.71-1.75 байгаа нь бордоо нь тухайн таримлын иш навчны өсөлтөд илүү нөлөөлснийг харуулж байна. Бордооны нөлөөгөөр ногоон масс түрж ургаснаар булцууны ургац нь буурсан сул хамаарал (R2=
0.2004)-Tau байна.
• Булцуут цэцэг хөрсний 20-40 см гүнд нүүрсхүчлийн хийг 35% нэмэгдүүлж, харин төмс нь 0-20 см гүнд 4 дахин ихэсгэсэн. Булцуут цэцэг фульво хүчлийн бүлгийн хэмжээг 3-7 дахин нэмэгдүүлж, харин төмс тариалсан талбайн гумин болон фульво хүчлийн хэмжээ нь 2-3 дахин нэмэгдсэн. Булцуут цэцэг нь
төмстэй харьцуулахад хөрсний рН=
8.5-
8.6 гэсэн шүлтлэг орчинг саармаг (рН=
7.0-
7.4) болтол бууруулсан нь түүний нүүрс хүчлийн хий болон фульво хүчлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж үзэв.
• Булцуут цэцгийн булцууны чийглэг ба хуурай массын харьцаа бордоогүй болон бордсон хувилбаруудад тодорхой ялгаагүй (
75.9:
24.1) байв. Биохимийн үзүүлэлт тодорхойлсон дүнгээс, органик бордоотой хувилбарт булцууны эслэг (
2.74%), үнслэг (
5.56%) хамгийн их, харин эрдэс
агуулсан 2 төрлийн бордоотой хувилбарт навчны уураг нь
19.10-
19.97%, эслэг нь
9.08-
9.77%, булцууны уураг нь
12.39-
12.81% буюу бусад хувибараас илүү байв. Иймд органик бордоо нь булцууны, эрдэс бордоо нь ногоон масс, булцууны биохимийн үзүүлэлтэд эерэг нөлөөлтэй байна.
• Инулины агууламж нь бордоогүй хувилбарт хамгийн их (
31.1%), бордоотой хувилбаруудад буурч "Эрдэс холимог үрлэн бордоотой" хувилбарт хамгийн бага (
10.1%) байв. Инулины ургац бордоогүй хувилбарт
55.1 ц/га бордсон хувилбаруудад
15.6-
44.6 ц/га байна. Инулины ургац бордоотой хувилбаруудад буурсан шалтгааныг ногоон масс түрж ургасан, инулин нь болц гуйцэх хоногтой хүчтэй хамааралтай (R2=
0.9332) байгаа зэрэгтэй холбоотой гэж үзлээ.
•Булцууны усан ханд (R2=
0.9441) болон цэвэр инулин (R2=
0.9095) хүчтэй антиоксидант идэвхтэй байна. Гэхдээ булцууны усан ханд нь
17.0 мг/мл, харин цэвэр инулины уусмал нь
7.3 мг/мл хэмжээтэйгээр DPPH-ийн уусмалыг 50% дарангуйлсан Эндээс дүгнэхэд цэвэр инулины полисахарид нь илүү антиоксидант идэвхийг үзүүлжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 243
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :