Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Алмазан хошууг хэвийн бус элэгдлээс урьдчилан сэргийлснээр алмазан өрөмдлөгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4045
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : алмазан хошуу, цооногийн мөргөцөг, алмазуудын мөлийлт, шаталт, чулуулаг, харьцалт хоорондын зай, нэг эргэлт дэх гүнзгийрэлт, матрицын ул дахь температурын хэлбэлзлүүд, чулуулаг бутлагч багаж хэрэгсэл, усны сувгууд

Аннотаци

Алмазан өрөмдлөгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь чулуулаг бутлагч алмазан багаж хэрэгслийн мөлийлт, шаталт зэрэг хэвийн бус элэгдлийг цаг тухай бүрд нь таних, урьдчилан сэргийлэхтэй холбоотой юм. Энэ зорилгоор цооногийг муруй, барзгаршилттай гадаргуу хэмээн үзэж; алмазан хошуу болон цооногийн мөргөцгийн харьцалтын механизмыг судалсан болно. Алмазан хошууны элэгдлийн хэлбэрийг тодорхойлох гол хүчин зүйл нь хошуу болон чулуулгийн харьцалтын бүс дэх температур юм: мөлийлтийн үед температур нь 327 оС эсвэл түүнээс бага; шаталтын өмнөх үед 660–800 оС; шаталтын үед 800 оС -аас их; өрөмдлөгийн хэвийн горимд 320–660 оС хэм байна. Хяналт-хэмжилтийн цуврал (серийный) хэрэгслүүдийг ашиглан цооног өрөмдөх явцад, алмазан хошууны хэвийн бус элэгдэж буйг мэдээлэх шинж тэмдгүүдийг (признаки) тогтоосон болно. Энэхүү шинж тэмдгүүд нь алмазан хошууны мөлийлт болон шаталтыг цаг тухай бүрд нь таних, урьдчилан сэргийлэх бололцоог олгоно. Алмазан өрөмдлөгийн үр ашгийг нэмэгдүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсруулсан ба энэхүү арга зүйн зөвлөмжийг туршсан туршилтын үр дүн энэхүү бүтээлд тусгагдсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 90
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД