Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тархины цусны урд эргэлтийн бүсийн артерийн цүлхэнгийн бичил мэс заслын үр дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 3991
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : тархины артерийн цүлхэн, түлхүүр нүхэн хүрц, бичил мэс засал, аалзан бүрхүүл, артерийн судасны агчил

Аннотаци

Судалгааны зорилго: Монгол хүнд тохиолдож байгаа гавлын доторх артерийн цүлхэнгийн эмнэлзүйн шинж, оношилгоо, эмчилгээний арга, үр дүнг зарим орны эрдэмтдийн судалгаатай харьцуулан судалж, тархины урд эргэлтийн артерийн цүлхэнгийн бичил мэс засал эмчилгээний аргыг боловсронгуй болгох, ингэснээр мэс заслын дараах өвчтөний хөдөлмөрийн чадвар сэргэх хугацааг богиносгох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд судалгааны ажлын үндсэн зорилго оршино.
Аргазүй: УГТЭ-ийн ММЗ-ын тасагт 2008 оны 1 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сар хүртэл тархины урд эргэлтийн артерийн цүлхэн оноштой хэвтэж эмчлүүлсэн 1509 өвчтөнөөс шинээр нэвтрүүлж буй арга (чамархай дорх, духан дорх, хамар хавийн түлхүүр нүхэн хүрц, птерион, багасгасан птерион хүрц) хийгээд уламжлалт мэс заслын аргын (битемпорал хүрц, чамархайн хүрц) аль хувилбарыг хэрэглэснээс хамааруулан санамсаргүй сонгосон 220 тохиолдлыг хоёр бүлэгт хувааж эмнэлзүйн туршилт судалгаа хийлээ. Хоёр бүлэгт мэс заслын өмнөх эмнэлзүйн илрэлийн хувьд ойролцоо тохиолдлуудыг сонгож, асуумж, мэс заслын өмнөх ба дараах мэдрэлийн үзлэг, багажин шинжилгээ, дүрст оношилгоонд илэрсэн өөрчлөлт, хийсэн мэс засал түүний үр дүн, ажиглалтын хугацаанд гарсан шинж тэмдгийг судлахад чиглэсэн 9 бүлэг, 125 үзүүлэлтээс бүрдсэн судалгааны карт боловсруулж, мэдээлэл цуглуулсан. Цуглуулсан мэдээллийг Microsoft Excel 2007 программаар нэгтгэн, статистик боловсруулалтыг IBM SPSS 22 программаар гүйцэтгэлээ.
Дүгнэлт: Шинэчилсэн аргаар хийсэн мэс заслын дараах эмнэлзүйн хийгээд багажин шинжилгээний дүн уламжлалт аргаар хийсэн мэс заслын дараах дүнгээс илт сайн болохыг статистик магадлалын эерэг үзүүлэлт (голомтот шинж 1.9% vs
16.9% р>
0.001; эпилепсийн уналт
2.8% vs
11.6% p>
0.001; тархины хаван
25.9% vs
48.2% p>
0.001; тархины шигдээс
2.8% vs
31.3% p>
0.001; тархины бяцрал
4.6% vs
43.8% p>
0.001; судасны агчил p>
0.001; нас баралт 1.9% vs
15.2% p>
0.001) харуулж байна. Хагалгааны дараа саа, танин мэдэхүйн өөрчлөлт, тархи-усжил, эпилепсийн уналт таталт үүсэхэд мэс заслын арга нөлөөлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 111
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :