Энэхүү нэгэн сэдэвт бүтээлийн зорилго модерн уран зургийн онол, үзэл баримтлалын үндсэн дээр Монголын модерн уран бүтээлүүдэд (Монголын уран зургийн галерейн 1980-2010 оны бүтээлүүд) шинжилгээ хийж, дүрслэл илэрхийлэл, зохиомж, арга ажиллагаагаар нь ангилах зорилгоор, Модерн уран зургийн түүхэн хөгжил, үзэл баримтлалыг зургийн үндсэн шинж, ангиллын шалгуурыг судалж, мөн Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт байгаа бүтээлүүдийн өнгө, арга ажиллагаа, зохиомж, дүрслэлийн шинжийг судалж дүгнэсэн. Судалгааны үр дүнд өнөөдөр дэлхий дахинаа модернизм нь аль хэдийнээ пост-модернизм,
контемпорари шатанд шилжсэн байхад, Монголын модерн уран зураг, бүтээлүүд нь энэ чиглэл рүү харьцангуй удаанаар шилжиж зогсонги, царцанги байдалтай байгааг тодорхойлж, цаашид улсын урын сан хөмрөгт шалгаруулж байгаа бүтээлүүдийг олон урсгал чиглэлээс сонгон, шилж авах, Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа модерн уран зургийг ангиллын үр дүнд “Монголын хэв шинж”-ийг тодотгосон зураг дүрслэлийг судлах шаардлагатай байгааг дүгнэсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0