Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлагын шинжлэл



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4383
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : бүтээлч санаа, шинэлэг хэлбэр, хувьсал, орчин

Аннотаци

Монголын дүрслэх урлагт XIX зууны өрнөдийн модерн урлаг (modern аг1)-ийн нөлөөтэй бүтээх барилыг чухалчилсан, бодит ба бодит бус дүрслэлтэй бүтээлч үзэгдэл XX зууны хоёрдугаар хагасаас эхлэн бий болжээ. Энэ явц үргэлжилсээр 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд бүтээлчийн сэтгэх, илэрхийлэх эрх бүрэн чөлөөлөгдөв. Үүнтэй зэрэгцэн өрнөдөд XX зууны дунд үеэс эрчимтэй хөгжсөн контемпорари арт (contemporary аг1)-д гарсантай ижил өвөрмөц баримтлалууд нэвтэрч, илэрхийллийн илүү олон боломж бий боллоо. Бүтээлчийн сонгох эрх нээлттэй болсноор холимог (combine), нийлмэл (synthetic) зарчмыг баримтлагчид ч олширчээ. XXI зуун гармагц орон зайн (installation), шинэ медиа (new media), концептуал (conseptual), үзүүлбэр (performance) зэрэг сөрөг урлаг (апИ-аг1)-ийн өвөрмөц, эттээд санаануудыг түшсэн туршилтын (experimental) хандпага улам л олноороо гарч байна. Монголын дүрслэх урлагт урд өмнө нь үзэгдэж байгаагүй эдгээр зоримог, этгээд үйлдлүүдийн цаад шалтгаан, эх сурвалж, өвөрмөц болон дутагдалтай талуудыг нь тодорхойлсон, үлдэж хоцорсон баримт, сэлтийг нэгтгэсэн, парадигмын шинэчлэл рүү хандсан философи чанарыг нь тодотгосон, өрнөдөөс болон уламжлалаасаа улбаатай хэсгүүдийг нь ялгасан, үнэлж, дүгнэхийг зорьсон болно



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 14

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 420
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Зочин . 5/3/2023 4:01:17 PM

Сайн байна уу, энэ ажлыг бүрэн эхээр нь хаанаас унших боломжтой вэ?

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :