Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“X болон мянганы үе"-ийн ажилтнуудын ажлын сэтгэл ханамж, ажилтны сэтгэлтэй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4330
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ҮЕ СУДЛАЛ, СЭТГЭЛ ХАНАМЖ, СЭТГЭЛТЭЙ БАЙДАЛ, МЕНЕЖМЕНТ

Аннотаци

Өнөөгийн дэлхийн практикаас харахад ажилтныхаа ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар олон төрлийн шинэ арга хэмжээг байгууллагын удирдлагын түвшинд бодлогын төдийгүй үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсээр байна. Гэвч энэхүү бодлогын болон үйл ажиллагааны үндсэн зарчмаа тэр бүр анхаарахгүй өнгөрөх явдал түгээмэл байгаа нь ажиглагддаг. Өнөө үед ажилтан байгууллагын хувьд гэхээсээ байгууллага ажилтандаа зориулж бодлогоо тодорхойлдог шинэ онолын хандлага бий болжээ. Тухайлбал, хүний үнэт зүйлс, онцлог, ажлаас хүлээх хүлээлт нь тухайн хүний өссөн, төрсөн нийгэм буюу “үе”-ээс шууд хамаардаг гэдгийг нотолсон маш олон судалгаа бий.
Иймд өнөө үед Монгол улсын нийт ажиллах хүчний гол хэсгийг бүрдүүлж буй 1965-1996 онд төрсөн “Мянганы болон Х үе”-д хамаарах ажилтнуудын онцлог, үеэс хамааран ажлын сэтгэл ханамж болон ажилдаа сэтгэлтэй байхад нөлөөлөх хүчин зүйлс ялгаатай эсэхийг тодорхойлох, бусад “үе”-ийн (Их төрөлт, z үе) ажилтнуудтай харьцуулсан судалгаа хийх шаардлагатай гэж судлаач миний бие үзэж байна. Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан ажилтны бүтээмж, гүйцэтгэлийн үр дүн сайжрах, хүний нөөцийн болон ажилтны сэдэлжүүлэлт, урамшууллын оновчтой хэлбэрүүдийг сонгох, улмаар байгууллагын бүтээлч соёл бүрдэх боломж нэмэгдэх
юм. Мөн дараагийн “Z үеийнхэн” -ий судалгааг хийхэд миний судалгааны ажил суурь судалгаа болно гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 26

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд

1

UNDERSTANDING THE GENERATION Z: THE FUTURE WORKFORCE. . South -Asian Journal of Multidisciplinary Studies, . 2016 он. 5 хуудас.

2

Motivating Gen Y Amidst Global Economic Uncertainty. . The Journal of Learning in Higher Education, . 2010 он. 37 хуудас.

3

Millennials and the World of Work. . Springer Science+Business Media. 2010 он. 211 хуудас.

4

Z: The open source generation. Opensource.com: https://opensource.com/business/11/9/z-open-source-generation-ээс Гаргасан. 2011 он.

5

Enterpreneur. Гаргасан 2021 оны Mar 1, https://www.entrepreneur.com/article/310608-аас. 2018 он.


Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 182
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :