Судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт сэдвийн судлагдсан байдал, хиймэл дагуул, түүний мэдээлэл, ЗТС судалгааны орчин үеийн чиг хандлага, арга зүйн асуудлыг хөндсөн. Мөн Монгол орны ой зүй, ойн менежментийн бодлого, судалгааны мужийг тодорхой тусгав. Ойн менежментийн ба орчин үеийн зайнаас тандан судлал ойн судалгаатай хэрхэн холбогдож байгаа талаар тусгалаа.
Хоёрдугаар бүлэгт: Судалгааны онолын үндэс, аргазүй, судалгааны талбай уур амьсгалын мэдээ, ойн сан, ойн нөхөрлөлийн мэдээлэл зэрэг ашигласан мэдээ материал болон хээрийн судалгаа хэмжилтийн аргачлалуудыг дэлгэрэнгүй оруулав.
Гуравдугаар бүлэгт: Ойн бүрхэвчийг зураглах спектрийн ойн индексийг /SFI/ судалгаа хийлээ. Судалгааны талбайн 2015-2020 оны ойн бүрхэвчийн шинж чанарын зураглалыг гарган, ой зохион байгуулалт, ойн нөхөрлөлийн менежментийн төлөвлөлт, мониторингийн судалгаа хийв.
Дөрөвдүгээр бүлэгт: Судалгаанд ашиглагдаж байгаа радарын мэдээ, мэдээллийг боловсруулан, тэдгээрт дүн шинжилгээ хийх аргазүй болон ойн биомассыг тооцоолох олон хүчин зүйлээс хамаарсан таамаглалын газрын дээд амьд биомассын томьёоллыг тусгав. Монгол орны ойт хээрийн ойн биомассыг нээлттэй эх сурвалж бүхий хиймэл дагуулын өгөгдлийг хээрийн судалгаагаар баяжуулан тайлал хийхийг оролдов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0