Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны загварыг боловсруулж, нэвтрүүлсэн үр дүн /Дээд боловсролын сургалтын байгууллагын жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4294
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЧАНАРЫН УДИРДЛАГА, ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЕРӨНХИЙ ЧАДАМЖ

Аннотаци

Өнгөрсөн хориод жилийн хугацаанд янз бүрийн хүчин зүйлийн нөлөөлөл нь чанарын баталгаажуулалтыг дээд боловсролын шинэчлэлд баримтлах үндсэн чиг хандлага болоход нөлөөлжээ. Зарим оронд энэ нь чанарын хөндлөнгийн баталгаажуулалт болон түүний төрөл бүрийн арга хэмжээ болох магадлан итгэмжлэл, аудит, үнэлгээний шаардлагаар аяндаа урган гарч ирсэн бол, заримд нь дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд зориуд бодлогоор хэрэгжүүлсэн байна. Чанарын баталгаажуулалтын тогтолцоо нь бүх дээд боловсролын сургалтын байгууллагад тохирсон нэг загвар стандарт гэж байхгүй бөгөөд тухайн байгууллага өөрийн онцлог, нөөц боломж, чадамждаа тулгуурлан оновчтой төлөвлөн шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож зохион байгуулж, хэрэгжүүлдэг байна.
Судалж шийдвэрлэх асуудал: Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог бий болгоход эн тэргүүнд тулгардаг бэрхшээл бол байгууллагын хүрээнд чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог зохих ёсоор бэхжүүлэх явдал юм. Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо нь тухайн сургуулийн онцлог, ерөнхий бүтэцтэй нийцэж байх ёстой тул бүх сургуульд нэг ижил загвар тохируулах боломжгүй. Тиймээс дээд боловсролын сургалтын байгууллагын онцлогт тохируулан хэрэглэх нийтлэг загвар боловсруулах хэрэгцээ байна. Уг загварыг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, бүтэц, үйл ажиллагааны чиглэл, зэрэглэл, байгууллагын чадамж, ирээдүйн хөгжлийн стратеги, төлөвлөлттэй нийцүүлэн судалгаанд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх шаардлага тулгарч байна.
Судалгааны ажлын зорилго
Дээд боловсролын чанар, түүнийг үнэлэх аргачлал, стандартыг ул суурьтай судалж, дээд боловсролын байгууллага онцлогтоо тохируулан хэрэглэх боломжтой чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны нийтлэг загварыг боловсруулж, нэвтрүүлэх, үр дүнг тооцох, онол арга зүйн үндэслэлийг тодорхойлох юм.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн судлав. Үүнд:
ü Дээд боловсролын чанар, чанарын удирдлагын тогтолцооны талаарх хөгжлийн чиг хандлага, чанарын дотоод баталгаажуулалтын талаарх онол, үзэл баримтлал, олон улсын туршлага, арга зүйг судалж, нэгтгэн дүгнэх;
ü Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны бодлогын баримт бичиг, өнөөгийн байдал, чанарын удирдлагын тогтолцооны ерөнхий чадамжийн судалгаа, боловсруулалтын үр дүнг нэгтгэх;
ü Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлсэн үр дүн, байгууллагын чадамжид гарч буй өөрчлөлтийг судалж дүн шинжилгээ хийх;
ü Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны нийтлэг загварыг боловсруулсан онол арга зүйн үндэслэлийг тодорхойлох, санал зөвлөмж гаргах;
“Дээд боловсролын чанар, чанарын удирдлага, баталгаажуулалтын тогтолцооны онол арга зүйн үндэс, олон улсын чиг хандлага” 1-р бүлэгт боловсролын чанарын тухай ойлголт, чанарын баталгаажуулалтын тогтолцооны онол арга зүйн үндэс, боловсролын үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид тулгуурласан онолын үзэл баримтлалуудыг дэлхийн улс орнуудын судлаачид хэрхэн авч үзсэнийг эрдэмтэн, судлаачдын үзэл баримтлалыг судлан үндсэн санаа, дүгнэлтүүдийг хийсэн.
“Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын тогтолцооны өнөөгийн байдлын судалгаа” 2-р бүлэгт Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын чанарт үнэлгээ хийж буй өнөөгийн байдал, чанарын баталгаажуулалтын тогтолцооны төлөвшил, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлтийг тусгалаа.
“Чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны загварыг боловсруулж, нэвтрүүлсэн онол арга зүйн үндэслэл, үр дүнгийн судалгаа, санал зөвлөмж” 3-р бүлэгт дээд боловсролын сургалтын байгууллагад чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны нийтлэг загвар боловсруулсан агуулга, арга зүй, чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцооны загварыг нэвтрүүлсэн үр дүнгийн судалгаа, нэвтрүүлсэн арга зам, санал, зөвлөмжийг тусгасан.
Ерөнхий дүгнэлт болон зөвлөмж хэсэгт судалгааны ажлаар гарсан үр дүнгүүдийг нэгтгэж, дээд боловсролын сургалтын байгууллагад боловсролын чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор чанарын асуудалд тогтолцоогоор нь хандах дээд боловсролын байгууллага өөрийн онцлогт тохирсон чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх талаар саналуудаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага, чанарын алба зэрэг зохих байгууллагуудад дэвшүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 38

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 161
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :