Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үүсэл, хувьсал, өөрчлөлтийг төр эрх зүйн түүх, төрийн байгууламж, удирдахуйн онол аргын хүрээнд 1200-2010 оны байдлаар аймаг, сум, баг, отог, хүрээ-нийслэл, дүүрэг, хороо зэргийг байгуулсан аргачлал, түүхэн үүргийг судалсан.
Монгол Улсын 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн шинэчлэлтэй ЗЗНД-ийн нэгжийн өөрчлөлийг холбон судалсан. Ингэхдээ 1. Нутаг дэвсгэр,
2. Хүн ам зүй, нийгэмшил, 3, Эдийн засаг,
4. Эрх зүй,
5. Нутгийн удирдлага гэсэн 5 бүрдүүлбэрийг шалгуур үзүүлэлт болгов.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь нэг талаас өргөн уудам нутагт тархан суугаа монголчууд нийгмийн харилцаанд орох жам ёсны хэрэгцээ шаардлага, нөгөө талаас төрийн удирдлагыг хэрэгжүүлэх төрийн байгууламжийн суурь бүрдэл болох үүрэгтэй шаталсан зохион байгуулалтад орох хэрэгцээ шаардлагаар үүсэж, бүрэлдэж, эдүгээ дээд, дунд, анхан 3 шатны 6 нэгжтэй (аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо) болсон байна. Энэ нь дэлхийн олон улсууд өөрийн орны засаг захиргаа нэгжийг байгуулдаг нийтлэг жишигтэй нийцэхийн зэрэгцээ төрийн удирдлага болон орон нутагт буй иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэхэд оновчтой болсон байна. Ийм 3 шатны 6 нэгжтэй болох нь нэг өдер шийдсэн зүйл бус түүхэн үйл явцыг туулж, отог, овог, хүрээ, хошуу зэрэг олон нэгжүүд байгуулагдаж, тухайн үедээ түүхэн үүргээ гүйцэтгэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь насжилтын хувьд урт (100-200 жил) буюу тогтвортой шинжийг агуулдаг. Тэгэхдээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил болон бүс нутаг, орон нутгийн татах, түлхэх хүчтэй холбоотойгоор ЗЗНД-ийн нэгжийн хуваарь нь тодорхой хугацаанд өөрчлөгдөж болно. ЗЗНД-ийн нэгжийн өөрчлелтийг хийхдээ нэг талаас түүхэн уламжлал, нөгөө талаас хөгжлийн хандлагыг харгалзах хэрэгцээ шаардлага тавигддаг тул өөрчлөлтийг хийхэд олон хүчин зүйлийг тооцох, Үндсэн хууль болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах зэрэг ажиллагаа шаарддаг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 47
Ишлэгдсэн тоо : 0