Энэхүү ажил Түгээмэл хэл зүй (UG)-н онол, арга зүй, зарчимыг баримтлан англи, монгол хэлний харьцаа заасан Р нэгжийг N1+P+N2 бүтцийн хүрээнд харьцааны талаас нийтлэг шинжийг тодорхойлох зорилготой бөгөөд үүний тулд дараах гурван зорилтыг дэвшүүлэв: 1.N1+P+N2 бүтцэд харьцаа заасан ямар Р нэгж ямар харьцаа заадаг болохыг тогтоох;
2.Уг бүтэц дэх харьцаа заасан Р нэгж далд бүрдүүлбэрийг ил гаргах нэгэн хэрэглүүр мөн гэсэн санааг дэвшүүлж батлах;
3.Энэхүү бүтэц дэх Р нэгжийг дээр дурдсан хоёр асуудлын хүрээнд зэрэгцүүлэн судалж, хоёр хэлэн дэх нийтлэг шинжийг харьцааны нь талаас тодорхойлох.
Энэхүү ажилд дараах гурван шинэлэг тал бий: 1.Англи, монгол хэлэнд харьцаа заасан Р нэгж ил болон далд хэлбэрээр N1+P+N2 бүтцийг үүсгэдэг гэж үзсэн;
2.Шаталсан тогтолцооны хувьд монгол хэлний хоёр өөр түвшний нэгжийг “харьцаа заадаг” гэсэн өгүүлбэр зүйн үндсэн үүргийг үндэс болгож нэг түвшинд авч үзсэн;
3.Монгол хэлэнд нийлмэл бүтэцтэй харьцаа заасан Р нэгж байна гэж үзсэн.
Ажлын үндсэн хэсэг гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүртээ хоёр дэд хэсэгтэй. Эхний хоёр бүлэгт англи хэлний “OF”, монгол хэлний “-ЫН/-ИЙН” нэгж болон “БУСАД” нэгжүүд нь ил болон далд хэлбэртэйгээр N1+P+N2 үүсгэдэг бөгөөд “OF”, болон “-ЫН/-ИЙН” нэгж нь шууд харьцааг, харин “БУСАД” нэгж нь дам харьцааг тус тус үүсгэдэг. Эндээс үүдээд эдгээр нэгжүүд N1+P+N2 бүтцэд далд бүрдүүлбэрийг ил гаргаж, анхдагч-суурь бүтэц буюу Д-бүтцийг тодорхойлох гол хэрэглүүр болдог талаар онцолж, жишээ баримтаар баталсан. Харин гуравдугаар бүлэгт эдгээр харьцаа болон өвөрмөц үүргийн хувьд ямар ямар нийтлэг шинж хоёр хэлэнд байгааг тогтоосон
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 50
Ишлэгдсэн тоо : 0