Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хоригдолд боловсрол олгох ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4402
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Боловсрол, хоригдол, хорих анги, сургалт, зайны сургалт, насан туршийн сургалт

Аннотаци

Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдийг эрх зүйн шалгуураар ангилан үзвэл, нийгэм, соёлын эрхэд хүний сурч боловсрох эрх хамаарна. Боловсрол олгох явдал нь ямарваа нэгэн ялгаварлалгүйгээр тухайн улс орны бүх хүнд тэгш хүртээмжтэй байх гэсэн үндсэн агуулгатай юм. Үүнээс үзвэл гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял эдэлж буй хүний хувьд сурч боловсрох эрх нь хязгаарлагдахгүй бөгөөд хоригдлын энэхүү эрхийг хүндэтгэх, тухайн эрхийг эдлэхэд ямарваа нэгэн саад учруулахгүй, хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудал нь хорих ял эдлүүлэх ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг
болж байна гэж үзэж болно.
Эрүүгийн бодлого буюу төрийн зүгээс гэмт явдлыг бууруулах зорилтыг хангах оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх замаар нийгмийг гэмт халдлагаас хамгаалах чиглэлээр явуулж буй идэвхтэй үйл ажиллагааны салшгүй хэсэг нь эрүүгийн ял эдлүүлэх ажиллагаа төдийгүй хорих байгууллага нь төрийн зүгээс нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт явдалтай хийх тэмцлийн чиглэлээр явуулж буй субьект юм. Тэгвэл хорих байгууллага нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч болохын хувьд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх явцдаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байгаа хоригдолд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, нийгэмшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтад хамруулах, дадлага олгох үүргийг хүлээдэг. Үүнээс үзвэл нэг талаас хорих байгууллага нь төрийн эрүүгийн бодлогыг хэрэгжүүлэгч субьект, нөгөө талаас эрүүгийн хуульд заасан эрүүгийн ялын зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх үүргийг
хүлээдэг “сургалтын” гэж тодорхойлж болохуйц өвөрмөц чиг үүрэг бүхий байгууллага болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хоригдлыг нийгэмшүүлэх
ажлын нэг үндсэн схем нь боловсрол олгох явдал гэж дүгнэж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 215
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :