Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

В ба дельта вируст хепатитийн молекул биологийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4403
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Хепатитийн Дельта вирус, архаг Дельта вируст хепатит, хатгалтын бус арга, qHBsAg, M2BPG

Аннотаци

Үндэслэл: Монгол улс элэгний вируст хепатит, түүний хүндрэл болох элэгний цирроз, элэгний эст өмөн зэрэг эцсийн шатны элэгний эмгэгийн тархалт өндөр орны нэг юм. ХВВ-ийн архаг халдвартай хүн амын дунд ХДВ-ийн халдварыг илрүүлж, ВВХ ба ДВХ-ийн үеийн эзэн биеийн хүчин зүйлийг судлах, ДВХ-тай өвчтөнүүдэд элэгний фиброзийн зэргийг тогтоох хатгалтын бус аргуудыг харьцуулан судлах, пэг-интерферон эмчилгээний үед qHBsAg-ий эмнэлзүйн ач холбогдлыг тогтоох зорилго тавив.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны I шатанд ХВВ тээгч 376 өвчтөнийг хамруулан цусны дэлгэрэнгүй, цус бүлэгнэлт, биохими, иммунологийн шинжилгээнд сорьц авсан. HDV IgG эсвэл IgM эерэг илэрсэн өвчтөнүүдэд HDV-RNA тодорхойлсон. Судалгааны II шатанд ВВГ-тай 40 хүн, ДВХ-тай 73 хүн, хяналтын бүлэгт харьцангуй эрүүл 60 хүн нийт 173 хүнийг хамруулж, вируст гепатит ба HLA-DP полиморфизмийн хамаарлыг судалсан. Судалгааны III шатанд ДВХ-тай 19 хүнд элэгний биопсийн шинжилгээг хийн элэгний фиброзийн зэргийг тодорхойлох хатгалтын бус аргуудтай харьцуулан судлалаа. Судалгааны IV шатанд пэг-интерферон эмчилгээг 24 долоо хоног ба түүнээс удаан хийсэн ДВХ-тай 36 өвчтөнд эмчилгээний үр дүнг даган судалсан. Эмчилгээний үр дүнг эмчилгээний төгсгөл ба хяналтын хугацаан дахь вирусийн тогтвортой хариу урвал ба qHBsAg-ий түвшнээр үнэлсэн.
Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын
83.7%-д anti-HDV IgG эерэг,
49.4%-д anti-HDV IgM эерэг байв. Дельта вирусийн халдвар (n=161) илэрсэн өвчтөнүүдийн
80.1%-д HDV-RNA тодорхойлогдсон. ДВХ-тай бүлэгт трансаминаз, билирубин өндөр, цагаан эс, ялтас, альбумины хэмжээ бага байв. HLA-DP хаплотипийн анализаар тохиолдлын бүлэгтэй харьцуулахад DPA1*01:03/13-DPB1*04:01, DPA1*02:01-DPB1*09:01 ба DPA1*01:03/13- DPB1*03:01 гэсэн хаплотип хяналтын бүлэгт илүү өндөр давтамжтай тохиолдож байв. Харин нөгөө талаас DPA1*02:02-DPB1*05:01 хаплотип тохиолдлын бүлэгт илүү өндөр давтамжтай илэрсэн. Фиброскан шинжилгээтэй харьцуулахад M2BPGi уургийн утга F0 үед 1.20 COI, F1-2 үед 1.51 COI, F3 үед 1.93 COI, F4 үед
3.45 COI байв (p<
0.001). Хатгалтын ус аргуудаас ийлдсийн M2BPGi шинжилгээний мэдрэг байдал 75%, өвөрмөц чанар
45.5%, фиброскан шинжилгээний мэдрэл байдал 50%, өвөрмөц чанар
54.5% байв. Пэг-интерферон эмчилгээний дараа
22.2%-д биохимийн хариу урвал,
11.1%-д вирусийн тогтвортой хариу урвал илэрсэн. Пэг- интерфероноор эмчилсэн бүх өвчтөнүүдэд эмчилгээний туршид qHBsAg буурч байсан ба 2 өвчтөнд HBsAg арилсан. Эмчилгээ үр дүнтэй бүлэгт эмчилгээний дараа ч qHBsAg үргэлжлэн буурсаар байв.
Дүгнэлт:
1. В вируст хепатиттай хүмүүсийн
84.8%-д anti-HDV IgG илэрч, эдгээрийн
80.1%-д HDV-RNA тодорхойлогдож байгаа нь Монгол Улсад ХВВ/ХДВ- ийн хавсарсан халдварын тархалт өндөр байгааг харуулж байна.

2. В вируст хепатиттай харьцуулахад Дельта вируст хепатиттай бүлэгт АлАТ, АсАТ, ГГТ–ийн түвшин өндөр, цагаан эс, ялтсын тоо бага, цирроз ба дэлүү томрох шинж илүүтэй илэрсэн.

3. HLA-DPA1*02:02-DPB1*05:01 хаплотип нь ХВВ, ХДВ-ийн халдварын эрсдэлийг нөхцөлдүүлж байна.

4. Хатгалтын бус аргуудыг элэгний биопсийн шинжилгээтэй харьцуулахад элэгний циррозыг илрүүлэхэд мэдрэг чанараар ийлдсийн M2BPGi, өвөрмөц байдлаар фиброскан шинжилгээ илүү байв.

5. Пэг-интерферон эмчилгээний үед бүх өвчтөнд qHBsAg-ий түвшин буурч,
5.5%-д HBsAg арилж байв. qHBsAg-ий хэмжээ тогтвортой буурч байгаагаар ДВХ-ийн пэг-интерферон эмчилгээний үр дүнг урьдчилан тооцоолох боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 41

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 159
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :