Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын газрын доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4404
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : МӨСӨН ХАЛИА ТОШИН, УСТ ОРДЫН ЗОХИЦУУЛАГДСАН НЭМЭЛТ ТЭЖЭЭГДЭЛ

Аннотаци

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг гол эх үүсвэр нь Хэнтийн нуруунаас эх авч хур борооны усаар голчлон тэжээгдэн урсах Туул голын хөндийд орших ус хангамжийн гүний уст орд бөгөөд хотын ус хангамж олон арван жилийн туршид газрын доорх усаар хангаж ирсэн ба одоо болон ирээдүйд усны хэрэглээгг баталгаатай хангах чухал ач холбогдолтой юм. Өвөл болон хаврын гачиг үед голын ус ёроолдоо хүртэл хөлдөх ба сүүлийн жилүүдэд хаврын хуурай улиралд мөсгүй болох хуурай сайр үлдэж хоцрох хугацаа уртассаар байгааг ажиглалтын мэдээ харуулж байна.
Хотын хөгжил тэлэлттэй холбоотойгоор газрын доорх усны түвшиний хэлбэлзлэл ихэсч, уст ордын усны түвшин гачиг үед ихээр буурч байна. Ийм учраас уст ордын зохицуулагдсан дахин тэжээгдлийн арга дээр үндэслэн гадаргуугийн урсацаар Туул голын хөндийд газрын доорх усыг зохиомлоор нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөх хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Энэхүү судалгааны ажлаар уст ордын байгалийн тэжээгдлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс өвлийн эхэн улиралд гадаргуугийн усыг мөс халиа дошин үүсгэх замаар газрын гадаргууд мөс хэлбэрээр үүцлэх нөөцлөх арга, шүүрүүлийн суваг байгуулж уст давхаргыг нөгөө талаас нь тэжээгдэлтэй болгох, газрын доорх боомт барьж усны нөөцийг тогтоож хуримтлуулах, усан сан байгуулж Туул голын тогтмол урсацтай үед тэжээгдлийн нөхцлийг бусад аргуудтай харьцуулах, загварчлал симуляцийн сценарийг FEFLOW программаар авч үзэн үр дүнг гаргасан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 26

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд

1


Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 232
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :