Ч.Лодойдамбын зохиолын бүх дүрүүдийг нарийвчлан тооцож түүнээс ижил нэртэй дүрүүдийг тодотгон авч, харьцуулан дүгнэлт хийсэн болно.
Үүнд: 1. Ч.Лодойдамбын зохиолын дүрүүдийн онцлог ба төрөл зүйлд хийсэн шинжлэл,
2.Ч.Лодойдамбын дүр бүтээх арга,туршлагад хийсэн шинжлэл,
3. Ч.Лодойдамбын зохиолын дүрслэлүүдийн дүрийн урлалд гүйцэтгэх үүрэг гэсэн үндсэн гурван бүлэг, 21 дэд бүлэгтэйгээр нарийвчлан тодруулж 7 үндсэн дүгнэлийг хийлээ.
Монголын уран зохиолын судалгааг дэлхийн утга зохиолыг судалдаг олон эшт шинэлэг аргаар хийх шаардлага бололцоо буй болсноор, эх зохиол, дүрүүдэд цогцоор ажиглалт, судалгаа хийх үндэс бүрдэж байна. “Уран дүрийн онолын лекцүүд” (1995, 2013) “Монголын утга зохиолын дүрийн онол” (2008), “Утга зохиолын онол” (2011), “Уран зохиол (онол түүх шүүмжлэл)-ын нэвтэрхий толь” (2012), зэрэг гарын авлага буй болсноор өмнөх нийгмийн үеийн улс төр, үзэл суртлын бодлоготой гүнзгий холбогдсон улс төржсөн үзэл санааны үүднээс хандсан судалгаа болоод тухайн цаг үед зохиогдсон зохиолуудын уран сайхны онцлог, дүр дүрслэлийн шинэлэг талыг судлан тодруулах боломжтой болж байна. Багагүй судлагдсан нэрт зохиолч Ч.Лодойдамбын утга зохиолын судалгааны нэг хэсгийг бүрдүүлэх, ерөнхийгөөс тодорхойд хандан түүний зохиолын дүрүүдийн бүтээмж, онцлогийг нэгтгэн авч үзэх нь бидний судалгааны гол зорилго юм. Зохиолч Ч.Лодойдамбын зохиолуудын дүрийг онцлон анхаарч хэрхэн бүтээснийг задлан шинжилж, хооронд нь харьцуулан үзэхийг зорьсон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0