ус судалгаагаар Бактерийн ЛБД-ын N-дэд төрөл PPII-хеликс ба β-эргэлтээс бүрдэх өвөрмөц супер хоёрдогч бүтцээр тодорхойлогдсон. Харин T-дэд төрлийн ХС хоёр эсвэл гурав, эсвэл зөвхөн хоёр амин хүчил бүхий хоёр салангид PPII-хеликсийг илүүд үздэг. I төрлийн β-эргэлтийг регуляр бөгөөд баруун гарын эргэлттэй байна. Бид гурван чухал бүтцийн параметрийг санал болгож байна. Үүнд PPII-хеликс болон β-эргэлтийн хеликсийн тэнхлэг, PPII-хеликс болон ЛБД домеины хеликсийн тэнхлэг мөн ЛБД домеины хеликсийн тэнхлэг болон H×B вектор үржвэрийн хоорондох гурван өнцөг. Эдгээр гурван өнцөг нь супер хоёрдогч бүтэц ба ЛБД домеиныг тодорхойлно.
Хоёрдогч бүтцийн оноолт ба HELFIT-ийн үр дүнгээс харахад Ургамлын, Leptospira-төст, SDS22-төст ба Бактерийн ЛБД нь 3(10)-хеликс болон нэг эсвэл хоёр I төрлийн β-эргэлтээс бүрдсэн супер хоёрдогч бүтцийг авдаг. Бид 3(10)-хеликс, β-эргэлт ба ЛБД домеины хеликс тэнхлэгийн гурван нэгж вектороор тодорхойлогдох бүтцийн гурван параметрийн нэг нь ЛБД солнойд бүтцийн геометрийн инвариант болохыг санал болгож байна. I төрлийн β-эргэлт нь 3(10)-хеликс ба α-хеликсийн дундах бүтцийн шинж чанартай бөгөөд нэг бүтэн эргэх регуляр, баруун гарын эргэлттэй хеликсээр дүрслэгдсэн. Гурван ангид нийтлэг LxxLxxL дараалал ЛБД уургийн цөм хэсгийн харилцан үйлчлэлийг хангах супер 3(10)-βt бүтцийн хувьд үндсэн тодорхойлогч болох бөгөөд энд тэмдэглэсэн “L” нь лейцин, изолейцин, валин, фенилаланин эсвэл цистеин ба эдгээр амин хүчил гидрофобын цөмд оролцдог. Тус үр дүнгээс харахад гурван анги нь нийтлэг өвгөөс гаралтайг харуулж байна.
RI-төст, ЦА, GALA ангиудын ХС-ийн консенсус дараалал тус бүр 17 эсвэл 18, 14, 13 амин хүчлийн урттай байна. ХСийн 8-р байрлал нь α-хеликсийг авах хадгалагдсан алифатик амин хүчил тохиолдох байдал нийтлэг ажиглагдсан. RIN нь энэ алифатик амин хүчил нь зэргэлдээ хоёр СХС-ийн 4-р байрлал дахь хоёр хадгалагдсан гидрофоб амин хүчилтэй илүү ойрхон болохыг харуулсан бөгөөд байрлал нь хоёр β-утаслагийн голд байна. Энэ нь бас гол зангилаа болно. Энэхүү хадгалагдсан алифатик амин хүчил хоёр параллель β-утаслагийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. α-хеликс⎼гогцоо⎼β-утаслаг мотифын гогцоонд нэг эсвэл хоёр β-эргэлт орж байгаа (ихэвчлэн I төрлийн) нь супер хоёрдогч бүтэц байдлаар тодорхойлогдсон. Энэ нь гурван ангийн соленоид бүтцийг хадгалахад гол хүчин зүйл болно. Энэхүү судалгаа янз бүрийн ЛБД-ын төрлийг тогтоох шалгуурыг өгнө.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0