Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол авдрын хийц, урын судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4406
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : авдар, хийц, технологи, хээ, чимэглэл, өнгө, бэлгэдэл

Аннотаци

Cудалгааны ажил нь нүүдлийн соёл дахь авдрын хэрэглээ, нэршлийг судлах, авдар бүтээх уламжлалт арга технологи, авдрын уран сайхны шийдэл, бэлгэдлийн онцлогийг тодруулан судалж цаашид үйлдвэрлэл, академик түвшинд нэвтрүүлэх юм.
Монголчуудын авдар урлалын хэлбэр, хийц, дүр дүрслэлийн өвөрмөц онцлогийг гаргахын тулд системийн хандлагын арга, гарал үүслийг илрүүлэхэд түүхэн ба логик аргыг ашигласан бол синкретизмийн онол, хээ дүрслэлийн утга бэлгэдлийг тайлахад семиотик аргуудыг ашиглав.
Судалгааны үр дүнд анх тавьсан зорилго, зорилтууддаа хүрсэн. Монгол авдын тодорхой түүхэн баримт дутагдалтай үеийг тодруулахдаа синкретизмийн онолыг ашигласнаар авдрын гарал үүслийг илрүүлэхэд ач холбогдолтой болсон. Нөгөөтээгүүр судалгааны ажлыг цаашид бэлгэдэл зүй талаас нь гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна гэдэг нь үр дүнгээс харагдаж байна.
Судалгааны явцад 15 жилийн хугацаанд Монгол, БНХАУ, ОХУ-ын нутагт амьдарч буй Монгол угсаатан, үндэстний дотроос 230 гаруй авдар савыг баримтжуулан судалсан. Нийт судалгаанд хамрагдсан соёлын өвүүд нь 14-р зуунаас 20-р зууны дунд үеийн бүтээлүүд байна. Энэ хүрээнд нийт 53 өв хадгалагчаас холимог бүтэцтэй ярилцлагын аргаар судалгаа авсан. Судалгааны үр дүнд авдрын хэлбэр, хийцийн онцлогоор Монгол орныг 5 бүсэд хувааж, нийт Монгол угсаатны авдыг цогц хэлбэрээр судалсан бүтээл болсон нь онцлог юм.
Монголчуудын авдрын хийц, хээ угалз, хөгжлийн явцдаа нутгийн аялгуу мэт өөр өөрийн гэсэн онцлог тогтолцоотой хөгжсөөр, цаг үе, үндэстэн, ястан, угсаатныг хэдий үед хийж хэрэглэж байсныг гэрчлэх түүхэн гэрч, хүн байгалийн хүйн холбооны илэрхийлэл, цаашид улам боловсруулах сэжүүр болж байна.
Монгол авдар, амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар үүсэн бүтэж уламжлан хөгжиж, байгаль орчны гоо сайхныг танин илэрхийлэх, эрхэлж буй аж ахуйн онцлогийг өдөр тутмын ахуй байдалдаа уран сайхнаар тусган хадгалах, гоо сайхны сэтгэлгээний талбар, уран сэтгэмжийн нэн эртний өвөрмөц үзэгдэл төдийгүй, домог, дом шившлэг, цалиглах ёсны дүрс, дохио тэмдгийг нэвт шингээсэн, өргөн дэлгэр утгыг агуулсан уран сайхны товч тодорхой загварчлалт эдлэл болсон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 21

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 292
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :