Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол чичүүлийн (Merionus unguiculatus Milne Edwards 1867) тархалт олшролт, прогнозын судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4416
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ДИНАМИК ЗАГВАР, ВЕНСИМ, МОРФОЛОГИЙН ХЭМЖИЛТ, БИОЛОГИЙН НӨӨЦ, АБИОТИК, БИОТИК ХҮЧИН ЗҮЙЛС

Аннотаци

Монгол оронд мэрэгчдийн баг (Rodentia)-т хамаарах оготны овог (Grcetidae)-ийн 2 төрөлд хамаарах Сухайн чичүүл (Merionus tamariscinus), Монгол чичүүл (Merionus unguiculatus), Шаргал чичүүл (Merionus meridianus), Морин чичүүл (Rhombomus opimus) зэрэг 4 зүйл чичүүл тэмдэглэгдсэн байдаг.
Манай орны эдийн засгийн чухал салбар болох ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлд мэрэгч амьтад тодорхой хэмжээгээр хөнөөл учруулсаар ирсэн. Малын тэжээлийн 90 гаруй хувийг тэжээлийн нөөц бүхий
123.5 сая га байгалийн бэлчээр хангадаг. Үүний 70 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр талхагдалд ороод байгаа ба 2012-2021 оны судалгаагаар мэрэгч амьтад хэт олширсноос 13 аймгийн 100 гаруй сумын
2.4 сая га талбайн ургамлын нөмрөгт 40-90 хувь хүртэл хохирол учруулсан нь тогтоогджээ.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол чичүүлийн нягтшил байгалийн бүс бүслүүрийн өөрчлөлтөөс хамааран хэрхэн өөрчлөгдөж буйг тодорхойлох замаар тархалт, олшролтын прогнозыг амьтны газар зүйн мужлалаар ангилан боловсруулахад оршино.
Бидний судалгаагаар монгол чичүүл нь монгол орны хэмжээнд 118 сая/га бэлчээр, тариалангийн талбайд тархсан байна.
Бидний судалгааны ажлын үр дүнд монгол чичүүлийн тархалт олшролтын прогнозыг боловсруулахдаа хүрээлэн буй орчны хүчин зүйлс(Абиотик, Биотик, Антропоген), ургамлан бүрхэвчийн мэдээ(2015-2019 оны 4, 8, 9 сарууд), уур амьсгалийн мэдээ (1986-2100 он), нарны толбожилтын тоо(2000-2020 он) ашиглан Монгол чичүүлийн тархалтын прогнозыг 2050 он хүртэл загварчлахад 2022 он хүртэл аажимдаа нэмэгдэж 2025 онд багасан цаашдаа 2033 он хүртэл тасралтгүйгээр өсөх бол 2034-2035 онд тархалт нь буурч түүнээс цааш 2047 он хүртэл тасралтгүй өсөх ерөнхий хандлага ажиглагдаж байна.
Бидний боловсруулсан Монгол чичүүлийн тархалт олшролтын прогноз нь уур амьсгалын болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн нөлөөллөөс хамааран өөрчлөгдөж буй төлөв байдлыг 2020-2050 хүртэлх урт хугацааны прогнозыг боловсруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 49

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 182
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :