Улс орнууд глобал их гүрэн болохын тулд далай тэнгист хүчирхэгжих хэрэгтэй бөгөөд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бусад улсын нутагт геополитикийн ач холбогдол бүхий газар нутаг, далайн боомт зэрэг түшиц газруудыг түрээсээр эзэмшиж, өөрийн мэдэлдээ шилжүүлж авах өрсөлдөөн эрчимтэй явагдаж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт гарч, бүс нутгуудад зэвсэгт мөргөлдөөн ихэсч, геополитикийн орчинд өөрчлөлт хурдацтай явагдаж байна. Цэргийн чиглэлээр бүрэн эрхт улсын хооронд өрнөх хамтын ажиллагаа, хийгдэх гэрээ хэлэлцээрийн ач холбогдол ихэсч, хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай уялдан цаашид цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэх улс хоорондын газрын түншлэлийн гэрээ хэлэлцээр өргөжих төлөв байдал ажиглагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0