Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Инжаннашийн <<Нэгэн давхар асар>>, <<Улаанаа ухилах танхим>> хоймсон романы харилцаа, уламжлалын зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4413
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Монгол-Хятадын уран зохиол, бичгийн уран зохиол, аман зохиол, уран сайхны сэтгэлгээ

Аннотаци

Инжаннашийн «Нэгэн давхар асар», «Улаанаа ухилах танхим» хоймсон роман нь хятадын уран зохиолын туурвил зүйн уламжлалт аргад түшиглэн, монголын уран зохиолын хүүрнэл болон утга уянгын зохиолын уламжлалыг цохолборлон бинтлэх арга болон оньсого, зүйр цэцэн үг, ардын зан заншлын тухай тусгаснаараа баяжуулсан монгол зохиол юм.
Тус зохиолд хятадын аман болон бичгийн уран зохиолын харилцаа тод илэрдэг бөгөөд энэ нь Цао Шюэчиний «Улаан асрын зүүд» романы үзэл санаа, туурвил зүй, уран сайхны арга хэлбэрийг гол болгон ашигласнаас гадна Ли Ружэний «Толь цэцгийн барилдлага», «Улаан асрын зүүдний үргэлжлэл», «Дараагийн Улаан асрын зүүд», Чэнь Дуаньшэн «Дахин төрөх барилдлага» зэрэг бүтээлүүдийн нөлөө тусгалаар илрэхээс гадна хятадын эртний болоод шашны холбогдолтой домог зэрэг хятадын аман зохиолын уламжлал болоод ургийн гэрээ, цэцгэн эрих хаях уламжлал, бэр сонгох тогтсон хэлбэр, ураг төрлийн хооронд сүй тавих хэв заншил, сүй бэлгийн уламжлалт хэлбэр, ёр зөнгийн хүүрнэл зэрэг хятадын уран зохиолын уран сайхны онцлогийг илэрхийлсэн уламжлалт хэлбэрийг ашигласан байдаг. Ингэснээр Инжаннашийн «Нэгэн давхар асар», «Улаанаа ухилах танхим» хоймсон роман нь Монгол, Хятадын аман болон бичгийн уран зохиолын уламжлалыг аль алиныг нь авч ашигласнаар монголын хүүрнэл ба утга уянгын зохиолын уламжлалыг баяжуулаад зогсохгүй Монгол, Хятадын уран зохиолын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн монгол роман гэсэн дүгнэлтэд хүрэх юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 26

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 167
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :