Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол бяслагны биоидэвхит чанар, аюулгүй байдлыг сайжруулах судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4408
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Дулаан –хүчлийн ээдүүлэлт, пробиотик, АСЕ саатуулах идэвхи, антиоксидант идэвхи, бичил биетний бүрэлдэхүүн

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол бяслагийн үйлдвэрлэлийн явцад бактериоцин үүсгэгч, биоидэвхи бүхий ашигтай бактери (Streptococcus thermophilus - KLDS
3.1003, Lactobacillus delbrueckii subsp. bulgaricus - KLDS 1.0207, Lactobacillus helveticus - KLDS 1.8701, Lactobacillus plantarum - KLDS 1.0386)-иар баяжуулан 30 хоног хүртэл бойжуулж, түүний бүтэц механикийн шинж чанар, бичил биетний бүрэлдэхүүн, антиоксидант болон ACE саатуулах идэвхид пробиотикууд нөлөөлөх нөлөөллийг судалсан болно.
Бүтэц механикийн шинж чанарыг 7 үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд, бойжилтын хугацаанд ашигтай бактериуд бяслагны бүтэц механикийн шинж чанарт төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна.
Бактериоцин үүсгэгч ген олборлох BAGEL4 программ ашиглан S. thermophilus KLDS
3.1003, L. helveticus KLDS 1.8701 ба L. delbrueckii subsp. bulgaricus KLDS 1.0207 –ийн генийн дарааллын шинжилгээгээр KLDS 1.0207 ба KLDS 1.8701 омгууд нь генийн түвшинд бактериоцин нийлэгжүүлэх чадвартай генийн бүтцийг агуулж байгаа нь тогтоогдов.
Монгол орны төвийн бүсээс цуглуулсан Монгол бяслагны дээжинд хийсэн 16S-рДНХ шинжилгээгээр нийт 10 бичил биетний төрөл (genus)-ийг илрүүлсэн ба эдгээрээс хамгийн элбэг пробиотик бактерийн төрөл нь Leuconostoc (
38.15%), Bifidobacterium (
16.72%), Lactobacillus
13.73% бөгөөд бохирдуулагч бактерийн төрөл (genus) болох Pseudomonas
11.93% агуулагдаж байв. Харин пробиотикоор баяжуулсан бяслагны бойжилтын эхэн үед Acinetobacter, Pseudomonas бага хэмжээгээр ажиглагдаж, бойжилтын төгсгөлд илрээгүй. Энэ нь пробиотикууд бохирдуулагч бактерийн өсөлтийг дарангуйлж байгааг харуулж байна.
Пробиотиктой бяслагны антиоксидант идэвхи болон ACE дарангуйлах идэвхи нэмэгдэж, бойжилтын 30 дахь хоногт дээд хэмжээндээ хүрсэн болно. Пробиотик бактериар баяжуулсан 2 төрлийн бяслагны хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүй боловч Streptococcus thermophilus, Lactobacillus bulgaricus ба Lactobacillus helveticus нэмсэн (B бүлгийн бяслаг) хувилбар нь антиоксидант ба ACE саатуулах идэвхи илүү үзүүлж байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 23

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 110
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Battur munguntsetseg . 5/3/2023 5:44:34 PM

Sain baina uu? batlgaajih mail irehgvi baigaad bn yaah estoi we?

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :