Цахиурын (Si) бордоог олон арван жилийн турш тариалангийн гүйцэтгэлийг сайжруулахад ашиглаж ирсэн. Энэ нь хүчиллэг хөрсний химийн шинж чанарыг сайжруулж, катион солилцооны чадварыг нэмэгдүүлдэг. Өргөст хэмх нь бусад ургамалтай харьцуулахад цахиурыг идэвхтэй шингээдэг боловч дунд зэргийн хуримтлуулагч гэж тооцогддог. Өргөст хэмх зэрэг хэд хэдэн төрлийн ургамалд Si шингээлт, тархалтад оролцдог Si тээвэрлэгчийг илрүүлсэн. Энэ нь ургамлын хэвийн үйл явцыг зохицуулдаг ферментийн үйл ажиллагаанд шууд ба/эсвэл шууд бусаар оролцдог бөгөөд стрессийн үед хамгаалалт болдог.
Энэхүү судалгааны ажил нь өргөст хэмхийн физиологи болон молекулын механизмд нэмэлт Si ийн нөлөөг онцолсон. Бид судалгааны материал болох F1 эрлийз өргөст хэмхийн сортыг сонгон авч, 1.67мМ Si-ийг Хоагландын уусмалд нэмэлтээр хэрэглэсэн. Бүх туршилтыг перлит бүхий хагас гидропоник тариалалтын системийг ашиглан явуулсан.
Хөрсгүй перлит орчинд хэмхийн суулгацанд силикатыг урт хугацаанд тогтвортой ашиглах боломжтой ба үүний үр дүнд Si нь ургамлын өсөлтийг дэмжиж байсан нь навчны эдэд хлорофилл ба каротиноидын агууламж өндөр байсанаар илэрхийлэгдсэн.
Молекул механизмын хувьд цахиурын зөөвөрлөгч ген нь силикат нэмэлтээр хийсэн хэмхийн үндэс болон навчинд илэрсэн ба хэмхэн дэх Si-ийн хуримтлал, тээвэрлэлтийг эрчимжүүлснээр бусад эерэг үзүүлэлтүүдийг улам бүр нэмэгдүүлсэн.
Биохимийн үзүүлэлтүүдийн зарим дүнгээс харахад Si нь стрессгүй нөхцөлд ч устөрөгчийн хэт исэл, липидийн хэт исэл зэрэг чухал үзүүлэлтүүдийг бууруулж исэлдэлтийн стрессийг сайжруулж чадсан. Цаашлаад редокс тэнцвэрт байдалд голлон оролцдог биотик ба абиотик стресст хариу үйлдэл үзүүлдэг липоксиназа (LOX)-ийн төрлийн генүүдийг сонгон авч судалсан ба бидний судалгааны үр дүнд цахиураар баяжуулсан суулгацад LOX генийн илэрхийлэмж буурсан нь ургамалд стресс багатай нөхцөл үүсгэж байна гэж дүгнэсэн
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 21
Ишлэгдсэн тоо : 0