Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Манжийн эрхшээлийн үеийн монгол эмэгтэйчүүдийн нийгмийн байдлын зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4430
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ИНЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА, ӨРГӨМЖЛӨЛ, ЁС СУРТАХУУН, ГЭР БҮЛ САЛАХ, ҮНЭЛЭМЖ

Аннотаци

Тус ажил нь эдүгээ хүртэл бараг судлагдаагүй сэдэв болох 17-20-р зууны эхэн үе буюу Манж Чин улсын эрхшээлийн үеийн монгол эмэгтэйчүүдийн түүхийг МУҮТТА болон МҮТНС-д хадгалагдаж буй архивын баримт болон тухайн үеийг хамарсан дотоод гадаадад хэвлэгдсэн монгол манж хэлээрх сурвалжийн ашиглан авч үзсэн бөгөөд үндсэн 6 бүлэг, оршил, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ. Эхний бүлэгт Манжийн төрөөс монгол хатдад олгож байсан өргөмжлөлөөр төлөөлүүлэн тухайн үеийн хатад болон язгууртан эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг тодорхойлон гаргасан бол хоёрдугаар бүлэгт уг өргөмжлөлөөр дамжин эмэгтэйчүүдийн ёс суртахууны талаар ямар үзэл ойлголт нэвтрэх болсныг авч үзэв. Гуравдугаар бүлэгт тухайн үеийн эмэгтэйчүүдийн гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлыг авч үзэхдээ гэр бүл салах тохиолдолд эрх зүйн ямар хэм хэмжээг чиг болгон хэрэгжүүлдэг байсан талаар судлав. Харин дөрөвдүгээр бүлэгт эмэгтэйчүүдийн эд хөрөнө эзэмштх эрхтэй холбоотой, ялангуяа инжний эрхтэй холбоотой асуудлыг авч үзсэн бол тавдугаар бүлэгт тухайн үед гэо бүлээс гадуурх харилцааг эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулж тэр нь бодитоор хэрхэн хэрэгжиж байсан талаар тодруулав. Сүүлийн буюу зургадагуур бүлэгт ер эмэгтэй хүний нийгмийн үнэлэмж, тэдний бие физиологийн онцлогийг эрх зүйн хүрээнд хэрхэн авч үзэж хэрэгжүүлж байсан талаар авч үзсэн. Үүний дүнд, Манжийн эрхшээлийн үеийн монгол эмэгтэйчүүдийн дарлагдал хэмээх өмнөх түүх бичлэгийг тухайн үеийн нийгэм, засаглал, эрх зүйн онцлогт уялдуулан авч үзэх шаардлагатай хэмээх дүгнэлтийг хийсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 158
Сүүлийн сард 18
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :