Энэхүү судалгааны зорилго нь суралцагчлын ялгаатай байдлыг харгалзан суралцахуйг дэмжих арга зүйн нэгэн хувилбарыг туршин, үр дүнг судлах явдал байв. Арга зүйн үр дүнтэй хувилбар боловсруулахад англи хэлний багш нарын суралцагчлын ялгаатай байдлыг сургалтад харгалзахад саад болж буй хүчин зүйлсийг судлах хэрэгцээ байсан. Улаанбаатар хотын 6 их сургуулийн 153 англи хэлний багш нараас санамсаргүй түүврийн аргаар судалгаа авч мэдээлэл цуглуулсан. Их сургуулийн англи хэлний сургалт мэргэжлийн англи хэл, тусгай мэргэжлийн англи хэл, ерөнхий англи хэлний хөтөлбөрөөс бүрддэг. Үр дүнгээс харахад гурван төрлийн англи хэлний багш нь сургалтад суралцагчдын ялгаатай байдлыг харгалзах аргыг ойролцоо давтамжтай хэрэглэж, үйл явц, бүтээгдэхүүнээс илүү агуулгын ялгаатай зааварчилгаан дээр төвлөрсөн байна. Мөн үр дүнгээс үзэхэд суралцагчдын ялгаатай байдлыг харгалзахад нэг анги дахь суралцагчдын тоо, багшийн цагийн ачаалал, материал, нөөц зэрэг орчны зохион байгуулалтын бэрхшээл их байна.
Суралцагчдаа судалж үр дүнг тооцон сургах зүйн туршилтын арга зүйг боловсруулахдаа тэдний суралцахуйн ялгаатай байдал, бэлэн байдлын түвшин, сонирхолд нийцүүлсэн анги танхимын менежментээр оролцоо, оролдлого, ололтыг дэмжин тэгш, хүртээмжтэй, насан турш сурах боломжийг бүрдүүлсэн хувилбар дэвшүүлсэн.
Суралцагчдын тодорхой зорилгод хүрэх мэдлэгийн түвшин, сонирхол, сурахуйд сурсан байдлыг (сурах хэв шинж, арга барил, оюун ухааны чадамж, зан авир) агуулга, арга зүй, бүтээгдэхүүндээ өргөн хүрээтэй тусгаж, дасгал, даалгаврын тавилыг тэдний ялгаатай байдлыг харгалзан өөрчлөн хувиргах нь тэдний оролцоо, оролдлого, ололтыг нэмэгдүүлж, ахиц амжилтад нь шууд нөлөөлдөг.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 10
Ишлэгдсэн тоо : 0