Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

ЕБС-ийн сургалтын удирдлага мэдээллийн системийн нэгэн хувилбар боловсруулж туршсан үр дүн /Нийслэлийн ЕБ-ын 23-р сургуулийн жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4323
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ЦАХИМ, ПРОГРАММ, ФУНКЦИОНАЛЬ, ХҮРЭЭ, ЗАГВАР

Аннотаци

Дэлхийн улс орнууд хүн төвтэй хөгжлийгүзэл баримтлалын үндэс болгож, тухайн улс орныг хөгжүүлэгч
хүч нь боловсролтой иргэн байх ёстой гэж үзэж байна.
Монгол улсын хувьд боловсролын тухай хуульд "Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэгёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхзд оршино" хэмээн заасан байдаг билээ.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт "Боловсрол нь Монгол улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухааны дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах материаллаг болон оюуны чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн тул төрөөс нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ" гэж заасан байдаг. Ингэхдээ хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх нь чухал хэмээн үзэх болсон билээ.
Цаашилбал, "Боловсролын салбарын удирдлагын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж, хэрэглэж хэвших, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ" хэмээн "Алсын хараа 2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой заасан байгаагийн зэрэгцээ "Ковид 19" цар тахал дэлхий нийтийг хамарч сургалтын үйл ажиллагааг цахим онлайнаар зохион байгуулах сорилттой тулгарч тодорхой ахиц дэвшилд хүрч байна. Гэвч Монгол улсын ЕБ-ын сургуулиудад сургалтыг цахимаар зохион байгуулах суралцагч болон багш мөн хичээл болон бусад бүртгэл тооцоо хийх, сургалтын удирдлагаар хангах мэдээллийн систем, интернетийн орчин нөхцөл хангалтгүй байгаа учир эл судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм.
Бид багш, сурагчдын өдөр тутамд тулгардаг хэрэгцээ шаардлагыг хангах цаашлаад тэдний хэрэглээг зохистой, ухамсартай, ухаалаг болгох тийм цахим сургалтын системийн функциональ шаардлагыг сургах зүйн ундэстэй тодорхойлон мэдээллийн технологийн мзргэжлийн багтай хамтран бүтээж туршиж, үр дүнг тодорхойлох, цаашид түгээн дэлгэрүүлэх боломжийг зөвлөмжлөх нь чухал гэж үзсэн болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 155
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :