Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Анли хэлний мэргэжлийн бус ангийн суралцагчдын хэл сурах арга баридл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4434
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Монгол оюутнууд, Англи хэлийг гадаад хэлээр сурах орчин, Хэл эзэмштг, Хэл сурах арга барил ба заах нь, Хэл сурах сэдэл тэмүүлэл

Аннотаци

Сурлагын амжилтад нөлөөлдөг суралцагчдын онцлог, сурах арга барил нь тэдний хүлээлт, хэрэгцээг хангахад ихээхэн чухал. Судалгааны зорилгын хүрээнд сурах арга барил ба хэл сурах арга барил хэмээх нэр томьёог ялгаж салгах нь зүйтэй юм. Зорилгодоо хүрэх үйл явц буюу техник гэдэг нь сурах арга барилын нэг хэсэг (Derry, 1990 and Schnotz, 1994). Хэл сурах арга барил нь зорилтот хэл, суралцагчийн онцлог болон хэл сурах арга барилын холбоо бүхий ойлголтоор тодорхойлогдоно (Ehrman, Leaver, and Oxford, 2003:315).
Хэл шинжлэлийн ухаанаас гадна нийгэм эдийн засгийн хүчин зүйлс, соёлын хүчин зүйлс зэргийг судлахдаа англи хэлийг гадаад хэлээр судалж буй сурагчдыг хамруулан тэдний хэл сурах арга барилыг суралцагч, багшийн үүднээс тодруулж хэл сурах сэдэл тэмүүллийн хамт судлахыг зорьсон болно. Нийгмийн хувьсагч болох суралцагчийн соёлын ойлголт, сэтгэл зүйн онцлог зэрэг нь зорилтот буюу хоёр дахь хэл /гадаад хэл эзэмшихэд чухал юм (Allwright and Bailey, 1991).
Суралцагч-багш-их сургуулийн үр дүнтэй хамтын ажиллагаанд үндэслэн олон улсын хэлний шалгалтууд амжилттай давах өрөсөлдөхүйц суралагчдыг бэлдэх боломжтой. Үүний тулд судалгаанд сурах арга барилын хүрээнд суралцагчдын хүйс, харьяалал, суралцаж буй дамжаа, элсэлтийн шалгалтын оноо болон гадаад хэл сурсан туршлага зэргийг хамруулан судалсан болно.
Суралцагчдын хэл сурах арга барил болон хэл сурахад нөлөөлж буй хүчин зүйлс буюу сэдэл тэмүүллийг асуулга, ярилцлагад үндэслэн судалж хэл сурах арга барилыг судлан хэрэгэлэх боломжийг бүрдүүлэхийг зорьлоо. Судалгааны үр дүнд тулгуурлан суралцагчдын хэл сурах арга барилыг багш, оюутны зүгээс сэдэл тэмүүллийн хамт Монгол суралцагчдын онцлог талаас судлав.
Энэхүү судалгааг 2019-2020 оны хичээлийн жилийн 1-р улиралд явуулсан бөгөөд судалгааны үр дүнгийн найдвартай байдлыг хангах үүднээс нэгдүгээр дамжааны оюутнуудыг асуулга болон ярилцлагад хамруулаагүй болно. Англи хэлийг гадаад хэлээр судалж буй англи хэлний мэргэжлийн бус ангийн суралцагчдын онцлогт тохирсон гадаад хэл сурах арга барил бүхий сургалтын аргыг нэвтрүүлэх шаардлага буй нь судалгааны дүнгээс харагдаж байна.
Суралцагдаас авсан асуулгын найдвартай байдлыг Cronbach Alpha-аар шалгахад
0.80 бөгөөд багшийн асуулгын үр дүн
0.80 байна. Мөн суралцагчдын асуулгын KMО
0.74, багшийн асуулга
0.72 буюу цаашид шинжилгээ хийх шаардлагыг бүрэн хангасан. Түүнчлэн эрдэмтэн Оксфордын хэл сурах арга барилын асуулгын хүрээнд багш, оюутны асуулгыг 1-5 ликерт хэмжэгдэхүүнээр хэмжихэд Монгол суралцагчдын хэл сурах арга барилын дундаж
3.38 Std. Devation
0.85 байгаа нь дундаж хэрэглэгчид болохыг илтгэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 141
Сүүлийн сард 1
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :