Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дотоод аюулгүй байдлыг хангах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4285
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗАСАГЛАЛ, ГАДААД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНДЭСНИЙ АШИГ СОНИРХОЛ, СИСТЕМИЙН ХАНДЛАГА

Аннотаци

Энэхүү судалгааны ажилд дотоод аюулгүй байдлын онол, арга зүй, зарим улс орны туршлагын судалгаан дээр тулгуурлан Монгол Улсын дотоод аюулгүй байдалд шинжилгээ хийж, дотоод аюулгүй байдлыг хангах боломжийг нэмэгдүүлэх зарим арга замыг тодорхойлох зорилго тавьж зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэсэн болно. Үүнд:
1. Дотоод аюулгүй байдлын онол, арга зүйг судлах;

2. Дотоод аюулгүй байдлын талаарх зарим улс орны туршлагыг судлах;

3. Монгол Улсын дотоод аюулгүй байдалд шинжилгээ хийх;

4. Дотоод аюулгүй байдлыг хангах боломжийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох;
Онол, арга зүйн хувьд аюулгүй байдлын үндсэн арга системийн хандлагад үндэслэн дотоод аюулгүй байдал, түүнийг хангах системийг үндэсний аюулгүй байдал, түүнийг хангах системийн хүрээнд авч үзсэн.
Монгол улсын дотоод аюулгүй байдлын шинжилгээг дотоод аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл болох засаглалын асуудлаар хязгаарлан гүйцэтгэлээ.
Судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол нь:
Нэгд: Дотоод аюулгүй байдлын талаар нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байхгүй боловч харьцуулсан судалгаагаар түүний агуулга:
1. Дотоод аюулгүй байдал “нутаг дэвсгэрийн хил хязгаар дотор”, “үндэсний хууль эрх зүйн хүрээнд”, “дотоод аюул заналаас сэргийлэх” гэсэн гурван гол бүрэлдэхүүн хэсгийн зангилгаан дээр тулгуурлан үндэсний ашиг сонирхлыг хангах асуудал болохыг,

2. Хувь хүн, нийгэм, төрийн аюулгүй байдал дотоод аюул заналаас харилцан уялдаатай хангагдсанаар тухайн улсын дотоод аюулгүй байдал баталгаажих зүй тогтолтой бөгөөд дотоод аюулгүй байдал болон хөгжлийн хоорондын хамаарлаар үндэсний ашиг сонирхлын хангалтыг илэрхийлэх боломжтой болохыг,

3. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудал байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг зүй тогтлын дагуу дотоод аюулгүй байдлын орчин, түүний үнэлэмж байнга өөрчлөгдөж байх зүй тогтолтой болохыг харуулсан мэдлэг мэдээллийг агуулж буйг нээн харуулсанд.
Хоёрт: Энэхүү мэдлэг мэдээлэл дээр тулгуурлан дотоод аюулгүй байдлын тодорхойлолтыг олон улсад хэрэглэгдэх болон Монгол улсын хувьд ерөнхий болон үндэсний ашиг сонирхлыг илэрхийлсэн утгаар шинээр томьёолсонд;
Гуравт: Дотоод аюулгүй байдлыг хангах системийн бүрэлдэхүүн дэд системүүд нь гадаад аюулгүй байдлыг хангах системийн чиг үүргийг төлөөлөх боломжтойг үндэслэсэнд оршиж байгаа болно.
Судалгааны ажлын практик ач холбогдол нь: нэгд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд дотоод аюулгүй байдлын талаар оршин буй ойлголтын зөрүүг онол арга зүйн боловсруулалтын үр дүнгээр арилгах, боломжийг бүрдүүлсэнд, хоёрт засаглалыг сайжруулах талаар гаргасан саналууд практикт хэрэгжих бүрэн боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 265
Сүүлийн сард 27
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0