Монгол Улс дахь хууль зүйн шинжлэх ухааны салбарт туурвисан зохиол бүтээлүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд эд мөрийн баримтын онол, хэрэглээний асуудлыг тусгайлан, түүнчлэн эрүүгийн процессын эрх зүй, криминалистикийн болон шинжлэн магадлахуйн ухааны хүрээнд цогц байдлаар хийсэн нэг сэдэвт бүтээл, тэр тусмаа хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл хараахан бүртгэгдээгүй байна.
Судалгааны зорилго. Эд мөрийн баримтын тогтолцоонд цахим баримтын эзлэх байр суурь, төрөл, цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны онол, арга, хэрэглээний үндсүүдэд цогц дүн шинжилгээ хийх замаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эрүүгийн процесст эд мөрийн цахим баримт цуглуулах, бэхжүүлэх аргыг сайжруулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий санал, зөвлөмж боловсруулахад судалгааны зорилго оршино.
Судалгааны зорилт.
1.Эрүүгийн процесс дахь нотлох баримтын тухай ойлголт, түүнийг цуглуулах,шалгах, бэхжүүлэх ажиллагааны үе шатыг тодорхойлох;
2.Эрүүгийн процессын болон криминалистикийн шинжлэх ухааны өнцгөөс эд мөрийн цахим баримтын тухай ойлголтыг шинээр томьёолох;
3.Эд мөрийн баримтын тогтолцоонд цахим эд мөрийн баримтын байр суурийг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох;
4. Эрүүгийн процессын хууль тогтоомжид эрх зүйн түүхчилсэн болон харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар эд мөрийн баримтын тухай ойлголт, шинж, хувьсал, нотлох ажиллагааны онцлогыг тодорхойлох;
5. Эд мөрийн баримт цуглуулах (илрүүлэх, хураан авах, бэхжүүлэх) ажиллагааг зохицуулж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн хэм хэмжээнд болон хэрэглээний практикт дүн шинжилгээ хийх замаар эдгээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн санал боловсруулах;
6. Эд мөрийн цахим баримт шалгах, бэхжүүлэх ажиллагааг зохицуулж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн хэм хэмжээнд болон хэрэглээний практикт дүн шинжилгээ хийх замаар эд мөрийн цахим баримт цуглуулах,
бэхжүүлэх аргачлал боловсруулах;
7. Эд мөрийн цахим баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд дүн шинжилгээ хийх замаар уг эд мөрийн цахим баримтын тухай онол, хэрэглээний үндсийг боловсронгуй болгоход чиглэсэн зөвлөмж боловсруулах.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0