Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Шаргалдуу лидэр (Sophora Flavescens soland)-ийг тарималжуулах болон ургамал хамгаалалд ашиглах боломжийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4336
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : ЭДИЙН ӨСГӨВӨР, МАТРИН, БИОБЭЛДМЭЛ, ХИЙН ХРОМАТОГРАФ/МАСС СПЕКТРОМЕТР, БИОХИМИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Аннотаци

Ургамлын гаралтай биобэлдмэлийн түүхий эд болох Шаргалдуу лидэр (Sophora flavescens Soland.) ургамлыг тарималжуулан, биохими, биологийн идэвхийн цогц шинжилгээг хийж, биобэлдмэл гарган авах технологи боловсруулан, ургамлын өвчин, хортны эсрэг үйлчилгээтэй шинэ төрлийн биобэлдмэл бий болгосонд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол оршино.
•Шаргалдуу лидэр ургамлыг эдийн өсгөврийн аргаар үржүүлсэн бөгөөд үрийг
0.05 мг/л НЦХ,
0.5 мг/л Кин,
0.25 мг/л Гиб бүхий MS орчинд соёолуулж, өврийн нахианы өсгөврөөр үржүүлэх нь тохиромжтой байна. Өврийн нахианы өсгөврөөс найлзуур үүсгэхэд
0.025 мг/л НЦХ,
0.25 мг/л Кин,
0.1 мг/л БАП,
0.125 мг/л Гиб, үндэс үүсгэхэд
0.7 мг/л НЦХ,
0.2 мг/л Кин бүхий орчин хамгийн тохиромжтой. Талбайд шилжүүлэн суулгасан бичил ургамаланцрууд эхний жилд 94%, 2 дахь жилээс 100% сэргэн ургаж, үрлэсэн нь уг ургамлыг тарималших бүрэн боломжтой болохыг илтгэж байна.
•Тарималжуулсан шаргалдуу лидэрийн үндсэнд биохимийн 15 нэгж үзүүлэлтийг тодорхойлоход алкалоид
4.3%, флавонойд
0.959%, сапонин
0.077% агуулагдаж байна. Мөн гол үйлчлэх бодис матрин
0.189 мг/кг агуулагдаж байгаа нь биобэлдмэл гарган авах түүхий эдийн шаардлагыг хангаж байсан ба биобэлдмэл үйлдвэрлэх технологийг боловсруулав.
•Биобэлдмэлийн идэвхийг бэлчээрийн хортон царцааны эсрэг туршихад
83.4-
95.5%, ойн анхдагч хортон Өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцрийн эсрэг туршихад лабораторийн нөхцөлд
86.6-95%, талбайн туршилтад 75-
83.3% идэвхийг тус тус үзүүлсэн. Мөн ургамалд өвчин үүсгэгч бактери, мөөгөнцрийн эсрэг идэвхтэй ба уг биобэлдмэлийг тариалангийн талбайд ургалтын эхэн үед хэрэглэх нь таримлыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж байна. Мөн биобэлдмэлийн үлдэгдэл таримал болон талбайн хөрсөнд илрээгүй ба бүлээн цуст амьтанд ямар нэгэн хор нөлөөгүй болохыг тодорхойллоо.
•Шаргалдуу лидэр ургамлыг тарималжуулж, биобэлдмэл гарган авч ургамал хамгаалалд ашиглах нь импортын бүтээгдэхүүнээс 2 дахин хямд байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 162
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :