Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол гэрийн дизайны судалгаа, хөгжүүлэх



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4445
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг :

Аннотаци

Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн сууц, уламжлалт уран барилга1 болох гэр нь үндэстний зан заншил, соёл, гар урлалаар дамжин улам боловсронгуй болсоор XXI зуунтай золгов. Монгол гэр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны 2013 онд VIII хуралдаанаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус өвийн төлөөллийн жагсаалтад "Монгол гэрийн уламжлалт урлал, зан зүйл" гэсэн нэрээр бүртгэгдсэн юм.
Шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил өндөр түвшинд хүрч, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загварыг зохион бүтээхтэй холбоотойгоор дизайн гэсэн ухагдахуун бий болсноор хүмүүсийн оюун санаан дахь соёл, хэрэглээг хөтлөн урагшлуулагч гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлан чиглэгдсэн шинэ санаа, төлөвлөлт, зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх загварчлах шаардлага гарч байна. Энэ хүрээнд монгол гэрийг судлах, язгуур хэв шинжийг хадгалахын зэрэгцээ, орчин үеийн ололтыг зарим талаар нэвтрүүлэх хэрэгцээ гарч байна. Дээрх асуудлыг зарим талаар шийдэх зорилгоор "Монгол гэрийн дизайн судалгаа, хөгжүүлэлт" судалгааг гүйцэтгэв.
Судалгааны ажлын зорилго, зорилт: Монгол гэрийн хийц, загварын уламжлал, шинэчлэлийг судалсны үндсэн дээр орчин үеийн гэрийг зохион бүтээх дизайны хүчин зүйлийг тодорхойлж, загварчлахад судалгааны ажлын зорилго оршино. Тус зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв:
1. Гэрийн хийц, загварыг цаг хугацааны шүтэлцээнд тулгуурлан судлах, тодорхойлох;

2. Гэрийн уламжлалт хэлбэр, хэмжээ, тигийг судалсны үндсэн дээр монгол гэрийн модны хэмжээний модулийн харьцааг (п) тогтоож, график байгуулалтад хэрэглэх боломжийг судалж, тодорхойлох;

3. Орчин үеийн гэрийг зохион бүтээх дизайны хүчин зүйлийг тодорхойлж, загварчлалын хэрэглээний матриц боловсруулах;
Судалгааны эх хэрэглэгдэхүүн: Монголчуудад уламжлагдан ирсэн ханат гэр сууцны талаарх НТӨ V зуунаас XX зууны үеийн сурвалж болох археологийн олдвор, музейн үзмэр, дурсгал, бичгийн сурвалжууд болон XX зуунд Монголд болон гадаад орнуудын оюуны өмчийн газар бүртгэлтэй гэрийн загвар, баримтуудыг хамааруулав.
Судлагдахуун: Монгол гэр
Судалгааны арга зүй: Диссертацын ажилд онолын ба эмпирик судалгааны арга, иконограф, герменевтик, системийн хандлагыг хэрэглэв. Онолын судалгаанд тигийн онол (Өндөр гэгээн Занабазар), уран сайхны интеграцийн онол (М.В.Дуцев), шинэ бүтээл зохион бүтээх онолыг (Альтшуллер Г. С.) ашиглав.
Судалгааны ажлын шинэлэг тал:
Гэрийн хийц, загварын хувьслыг цаг хугацааны шүтэлцээнд судалж, гэрийн хэлбэр, хэмжээнд дүн шинжилгээ хийсэн;
Гэрийн уламжлалт хэлбэр, хэмжээ, тигийг судалгааны үр дүнд монгол гэрийн модны хэмжээний модулийн харьцааг (п) тогтоож, график байгуулалтад хэрэглэх боломжтойг тогтоосон;
Монгол гэрийн дизайны хөгжүүлэлтийн загвар, гэрийг зохион бүтээх, загварын хэрэглээний матрицыг боловсруулсан.
Хамгаалах зүйлийн үндэслэл:
Гэрийг цаг хугацааны шүтэлцээнд тулгуурлан судалж, тодорхойлсон цаглавар;
Гэрийн модны хэмжээний параметрүүдийн модулийн харьцааны п « 4 гэсэн тогтмол тоог тодорхойлж, түүнд үндэслэн график байгуулалтын загвар;
Гэрийг зохион бүтээх дизайны хүчин зүйлийг тодорхойлж, уран сайхны интеграцийн онол, зохион бүтээх шийдлийн онол (ТРИЗ)-д тулгуурласан монгол гэрийн дизайны хөгжүүлэлтийн загвар, гэрийг зохион бүтээх, загварчлах хэрэглээний матриц.
Судалгааны ажлын практик ач холбогдол:
Монголчуудын хэрэглэж ирсэн гэрийн дизайн болон загварчлалыг тусгайлан судалж, модны хэмжээний параметрүүдийн модулийн харьцааны n ~ 4 гэсэн тогтмол тоог тодорхойлж үүн дээр үндэслэн график байгуулалтын загварыг гаргаж авсан, дизайны хөгжүүлэлтийн загвар, гэрийг зохион бүтээх, загварчлах хэрэглээний матриц боловсруулсан нь практик ач холбогдол болно. Гэрийн бүрээс (дээвэр, туурга гм) -ийн болон бусад хэсгийн эсгуүрийг хоорондын уялдаа холбоог үйлдвэрлэлийн аргаар сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд бидний судалгааны ач холбогдол нь оршино.
Судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал:
Судалгааны ажлын арга зүй, үр дүнг ШУТИС-ын ҮТС-ийн салбарын хурал (2021), ШУТИС-ын ҮТС-ийн Эрдмийн зөвлөл (2021), СУИС-ын СУСХ-ын эрдмийн зөвлөлөөр (2022) тус тус хэлэлцүүлэв. Монгол гэрийн дизайны судалгаа, үр дүнгийн талаар "Монголын дүрслэх урлаг, дизайны хөгжил" эрдэм шинжилгээний хурал (2020), "Design vitality" олон улсын эрдэм шинжилгээний хурал (2021), "Дэлхийд данслагдсан монгол өв: Монгол гэрийн соёл" олон улсын эрдэм шинжилгээний хуралд (2022) тус тус илтгэл тавьсан.
Судалгааны ажлын үр дүнгээс
Энэ бүлэгт НТӨ V зуунаас XX зууны үеийн археологийн олдвор, музейн үзмэр, дурсгал, бичгийн сурвалжууд болон XX зуунд Монголд болон гадаад орнуудын оюуны өмчийн газар бүртгэлтэй гэрийн загвар, баримтуудыг судалгаагхийсэн нь гэрийн хийц, загварын хувьслыг цагхугацааны шүтэлцээнд тодорхойлох үндэс болсон.
Судалгааны нэгдүгээр бүлэгт: Археологийн олдвор, судлагдахуун болон монгол гэрийн талаарх түүхэн баримт гэр, дэлхийн бусад ард түмний гэр хэлбэрийн сууцны үүсэл хөгжил, өөрчлөлтийн зүй тогтол зэргийг олон талаас нь судалсан судалгааны бүтээлүүдтэй танилцаж дараах дүгнэлтийг хийлээ.
Судалгааны ажлын үр дүнгээс товч дурдвал:
Судалгааны нэгдүгээр бүлэгт; Энэ бүлэгт НТӨ V зуунаас XX зууны үеийн археологийн олдвор, музейн үзмэр, дурсгал, бичгийн сурвалжууд болон XX зуунд Монголд болон гадаад орнуудын оюуны өмчийн газар бүртгэлтэй гэрийн загвар, баримтуудыг судалгааг түүхийн сурвалж мэдээ, эрдэмтдийн судалж тогтоосон судалгааг үндэс болгосон билээ. Гэрийн түүхэн үечлэлийн судалгааг эрдэмтэн Д.Майдар, С. Дулам, Ч, Сонгино нарын үечлэлтэй харьцуулан судалж хийлээ. Мөн гэрийг хийц хэлбэрээр нь дараах ангилахдаа судлаач Д.Майдар нар, Ч.Сонгино, Б.Баатархүү болон Монгол гэрийн мод ерөнхий техникийн шаардлагыг ангилсныг үндэслэж ангиллаа. Гэрийн хийц хэлбэр, загварыг цаг хугацааны шүтэлцээнд 1) гэр үүсэхээс өмнөх 2). ханат -язгуур гэрийн үе 3). эртний улсуудын гэр буюу эртний гэр, 4). орчин цагийн монгол гэр үзлээ. Орчин үед монгол гэрийг судлах, сайжруулах улмаар дизайны иж бүрэн зураг төсөл гүйцэтгэхийн тулд хамгийн оновчтой математик хэмжигдэхүүнийг тодорхойлох, график загварыг гаргана авах шаардлага гарч байна. Монгол гэрийн хэлбэрийн өөрчлөлт, монгол гэрийн тиг буюу график загварын байгуулалтын талаарх судалгааг нарийвчлахад монгол гэрийн тигийн судлагдсан байдлын тухайд Өндөр гэгээн Занабазар унины углуургын тэнхлэг хоорондын зайн хэмжигдэхүүнийг тигийн хувь хэмжээ гэж, доктор Б.Даажав модуль гэж нэрлэжээ. Мөн Б.Даажав 1967 онд монгол гэрийн бүх хэмжээнд оролцох уртын хэмжүүр болох "модуль" хэмжээг олох нь чухал гэж үзээд Монгол гэрийн тоононы цагариг дахь углуургын тэнхлэгүүдийн (конусуудын) хооронд зай 4-6 см үүнийг гэрийн "модуль" гэж үзсэнээс гадна Д.Майдар, Л.Дарьсүрэн, Р.Гоцбаяр нар мөн дурдсаныг олж мэдлээ.
Хоёрдугаар бүлэгт; гэрийн хэлбэр үүсгэгч геометрийн гадаргуугийн "тиг"-ийг судалж, гэрийн модны хэмжээ, модулийг ашиглан гэрийн модон хийцийн хамгийн оновчтой харьцааг илэрхийлэх судалгааны хэрэглэгдэхүүнд 4-8 ханатай гэрийн хэмжээг ашиглалаа.
Судалгааны хэрэглэгдэхүүн: ТИГ хэрхэн уламжлагдсаныг тогтоох зорилгоор VIII Богд Жавзандамбын ирвэсийн арьсан гэр, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын иргэдийн болон музейн үзмэрт буй 20 гаруй гэрүүдэд бидний хийсэн судалгааны үзүүлэлт хэмжээг ашиглалаа.
Судалгааны арга зүй: Өндөр гэгээн Занабазар, Д.Майдар, Б.Даажав, Р. Гоцбаяр нарын тиг байгуулалтын судалгаанд тулгуурлан нь судлагдахуун гэрүүдийн хэмжээнд үндэслэн дараах график загварыг гаргаж авлаа. Үүний дүнд гэрийн модон хийцүүд Өндөр гэгээн Занабазарын тиг гэдэг ойлголт болно доктор Б.Даажавын модуль гэдэг хэмжигдэхүүнд тулгуурлан бүтээгдсэн болохыг нотолж, монгол гэрийн модны тогтмол тоог гаргана авлаа. Бид п = М : m = 4 гэсэн тогтмол тоог тодорхойлохдоо сүүлийн зуун жилд бүтээгдсэн, VIII Богд Жавзандамбын ирвэсийн арьсан гэр, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын иргэдийн болон музейн үзмэрт буй 4-8 ханатай хорин гэрийг хамруулан судалсан ба эдгээр гэрт энэ тоо бодит байдлаар оршин байгааг тогтоолоо. Бидний олсон тогтмол тоо, монгол гэрийн тиг гэдэг ойлголт, мөн эдгээрээр тодорхойлох хэмжээ параметрүүдийг ашиглан монгол гэрийн график загварыг боловсруулсан болно.
Гуравдугаар бүлэгт; монгол гэрийн дизайны хөгжүүлэлтийн загварт нөлөөлөх онолын судалгааг хийлээ. Уламжлалт архитектурын өв болох гэрийн загвар боловсруулалт дахь дизайны сэтгэлгээний судалгаанд уран сайхны интеграцийн онол, арга зүйг ашиглан судалж гэр болон гэр хэлбэрийн сууц-объектуудын матрицын үзүүлэлтийг гаргана авсан нь өөр өөр зориулалт гэрийн дизайныг гаргаж авахад ашиглахад боломжтой гэж бодож байна. Энд уламжлалт мэдлэг ухаан, гэрийг барих материал бэлдэх, гэр бүрэх ёс, гэрийн суудлын ёс, гэрийн ерөөл зэрэг гэрт холбогдох язгуур соёл, нүүдлийн аж ахуйгаа эрхлэн амьдрахад дээд зэргээр зохицсон сууц болох монгол гэрийг мэдэж (таньж) хөгжүүлэх нь чухал болоод байна. Ирээдүйн гэрийн загварыг бүтээх онолын шийдлийн судалгаагаар гэрийн модон хийц өөрчлөгдөхгүй язгуур шинжээ хадгалах нь чухал болох нь ирээдүйн гэрийн загварыг бүтээх онолын шийдлийн судалгаагаар харагдаж байна. Үүнээс гадна байгаль цаг уурын нөлөөллөөс хамгаалахаар бүтээгдсэн гэр нь бүтээгдэх үедээ тухайн үеийн түвшинд физик шинж чанараараа өндөр үнэлэгддэг байж гэвч хөгжлийн явцад дунд түвшинд үнэлэгдэж байгаа ба ирээдүйд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийгдэх нь тодорхой байна. Ирээдүйд энэ чиглэлээр хөгжүүлэлт хийхэд гэрийн физик шинж болох дулаан хадгалах чадварт дээшлүүлэх ба гэрийн бүрээсний загвар бүрэн хувьсах хандлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 400
Сүүлийн сард 27
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :