Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн үнэт зүйлсэд нийгмийн XYZ үеийн онцлог нөлөөлөх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4457
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Үнэт зүйл, төрийн албаны үнэт зүйл, үеийн онцлог, төрийн албаны ёс зүй, ёс зүйн үнэт зүйл

Аннотаци

“Монгол Улсын төрийн албан хаагчдын ёс зүйн үнэт зүйлсэд нийгмийн X, Y, Z үеийн онцлог нөлөөлөх нь” сэдэвт энэхүү судалгаагаар төрийн албаны ёс зүйн үнэт зүйлийн талаарх онол, практикийн судалгаа хийж, төрийн захиргааны албанд ажиллаж буй X, Y, Z үеийн онцлог илэрч буй эсэхийг тодорхойлох зорилго тавьсан. Судалгааны зорилгод хүрэхийн тулд Монгол Улсад төрийн албаны ёс зүйн үнэт зүйлийг хэрхэн тодорхойлсныг онолын болон хууль, эрх зүйн хүрээнд судлах, төрийн захиргааны албан хаагчдын төрийн албаны ёс зүйн үнэт зүйлийн талаарх төсөөлөл, баримжаалалд X, Y, Z үеийн онцлог илэрч байгаа эсэх, төрийн албаны ёс зүйн үнэт зүйл болон X, Y, Z үеийн онцлогийн хүрээнд 2030, 2050 онуудын чиг хандлагын прогноз хийх зорилтууд дэвшүүлэн судаллаа. Үнэт зүйлийн нэгдмэл ойлголт нь нийгмийн дэг журмын суурь болж тэдний хамтач эвсэг байдлыг нэмэгдүүлэн, харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлдэг учраас нийгмийн гишүүдийг нийтлэг зорилгоо хүлээн зөвшөөрөх, санал нэгдэх, харилцан ойлголцох үндсийг бэхжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Төрийн албаны ёс зүйн үнэт зүйлд үеийн онцлогийг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээл Монгол Улсын хэмжээнд хараахан байхгүй нь судалгааны тодорхой орон зай байна гэж судлаачийн зүгээс дүгнэн Монгол Улсын төрийн албаны ёс зүйн үнэт зүйл болон X, Y, Z үеийг судлахдаа өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагыг систем динамикийн загвараар 2030, 2050 онуудын төсөөллийг гаргасан анхны судалгааг хийж гүйцэтгэсэн. Тус судалгааны ажилд тоон болон чанарын судалгааг хийсэн бөгөөд төрийн захиргааны нийт 552 албан хаагчдаас болон төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй 94 оюутнаас тоон судалгаа авч судалгааны үр дүнг нэгтгэсэн. Чанарын судалгааг Монгол Улсын төрийн албаны ёс зүйн үнэт зүйлийн эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлын талаарх баримт бичгийн судалгаа болон тоон судалгааны үр дүнг тодруулах, чанарын судалгааны дүгнэлтийг онолын ерөнхий хүрээтэй холбож өгөх, судалгааны үр дүнг тайлбарлах ерөнхий санааг олохыг хичээх үндсэн зорилгоор гүйцэтгэсэн. Монгол Улсын төрийн албаны эрхэм зорилго, төрийн албаны урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нийцүүлэн, төрийн албаны үнэт зүйлийг товч тодорхой гүн учир утгатай тайлбарлан шинжлэх ухааны үндэслэлтэй, түүхэн уламжлал, ирээдүйн тэмүүллээр нэгдмэл, нийтлэг байдлаар томьёолон төрийн албаны бүхий л шатанд сургалт, соён гэгээрүүлэх, мэдлэгийг түгээн тархаах, шингээх бодит хэрэгцээ, шаардлага байхын зэрэгцээ үүний тулд өргөн цар хүрээтэй эрдэм шинжилгээ, судалгаа хийх нь зүйтэй гэж судлаачийн зүгээс дүгнэлээ



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 11

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 156
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :