Энэхүү судалгааны ажлын зорилго нь ахлах ангийн сурагчдын үнэт зүйл болон амьдралын хэв маягийн хамаарлыг судлахад оршино. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 1051 хүүхэд хамрагдсан. Ахлах ангийн сурагчдын үнэт зүйлийг Шварцын аргачлалаар; амьдралын хэв маягийн тодруулахдаа тэдэнтэй ярилцлага хийх, эсээ бичүүлсэн ба үр дүнг тооцохдоо Веллс, Тайгерт нарын боловсруулсан амьдралын хэв маягийн AIO загварт нийцүүлэн авч үзсэн. Судалгааны үр дүнг SPSS-26 програмыг ашиглан тооцоолсон. Судалгааны үр дүнгээр ахлах ангийн сурагчдын үнэт зүйл болон амьдралын хэв маягийн үзүүлэлт хамааралтай болохыг ANOVA шинжилгээгээр тооцон тогтоосон.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0