Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Полианилины дамжуулагч болон каталитик шинж чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.3 Физикийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4463
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : Полианилин, графен оксид, түлшний элемент, конденсатор

Аннотаци

Сүүлийн жилүүдэд цахилгаан дамжуулагч шинж чанартай полимер болох полианилиныг эрчимтэй судалж, цахилгаан цэнэг хадгалах, хувиргах төхөөрөмжүүд болох конденсатор, суперконденсатор, дахин цэнэглэгддэг батарей болон түлшний элементийн электрод, бүртгэгч, мэдрэгчид ашиглахад тохиромжтой гэж үздэг.
Полианилин нь исэлдэн-ангижрах урвалд орохдоо: xarac-исэлдэх урвальш дүнд эмралдины суурь, бүрэн-исэлдэлтийн дүнд пернигранилин, бүрэн-ангижрах урвалаар лекоэмралдин гэсэн завсрын төлөвүүдийг үүсгэнэ. Эдгээр нь өөртөө электроныг нэгдүүлэх болон алдах замаар өөр өөр шинж чанарыг узүүлдэг ба энэ нь полианилиныг цахилгаан дамжуулалт бүхий электродын материал болгон ашиглах ундэс болдог. Полианилины завсрын төлөвүүдээс эмралдины суурийг исэлдүүлж радикал катионууд үүсгэх замаар эмралдины давс гэсэн төлөвийг үүсгэн цахилгаан химийн шинж чанараар илүү сайн электродыг гарган авах боломжтой.
Полианилин нь үнэ өртгийн хувьд хямд, гарган авах арга энгийн, маш сайн цахилгаан дамжуулах болон исэлдэн-ангижрах шинж чанартай, хүчил шүлтийн орчинд тогтвортой зэрэг давуу талтай боловч завсрын төлевүүдээс шалтгаалан цахилгаан химийн урвалын үеийн багтаамж өөрчлөгдөх, цикл процессын үед тогтвортой бус болох, цахилгаан дамжуулал буурах, түүнчлэн хувийн гадаргуугийн талбай харьцангуй бага байдаг зэрэг дутагдалтай талуудтай. Эдгээр шинж чанарыг сайжруулах, цахилгаан химийн үзүүлэлтийг ихэсгэх, илүү сайн каталитик шинж чанар бүхий электродын материалыг гарган авах зорилгоор полианилиныг нано хэмжээст нүүрстөрөгчит материалуудаар хольцлон, хольцлох оновчтой хэмжээ, түүнийг хялбар аргаар "удирдах", тэдгээрийн бүтэц, найрлагыг тогтоох зэрэг олон арван судалгааны ажлууд хийгдэж байна. Дамжуулагч полимеруудыг ашигласан кондесаторууд нь цахилгаан цэнэгийн хос үе дээр суурилсан конденсаторуудтай харьцуулахад хувийн цахилгаан багтаамж өндөр байдаг. Полианилины гинжин хэлхээ нь дотоод болон гадагшаа электрон дамжуулалттай байдаг тул тэдгээрийг нүүрстөрөгчит материалуудаар хольцлон хөнгөн, сүвэрхэг бүтэц бүхий композит нэгдлүүдийг гарган авч, төрөл бүрийн батарей, түлшний элемент болон суперконденсаторуудын электрод болгон ашигладаг.
Энэхүү судалгааны ажилд дамжуулагч полианилинд суурилсан цагаан алтан катализаторыг түлшний элементийн электродоор ашиглах боломжийг судалсан болон полианилиныг хоёр хэмжээст графен оксидоор хольцолсон композит нэгдлүүдийг гарган авч, конденсаторын электрод болгон ашиглах боломжийг судалсан үр дүнгүүдийг баггаасан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 22

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 142
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :