Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Байгууллагын соёлд удирдлагын манлайлал нөлөөлөх нь (их сургуулиудын жишээн дээр)



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4464
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : өөрчлөгч манлайлал, хэлэлцэгч, бүтээлч соёл, хамгаалсан соёл, хүлцэнгүй соёл

Аннотаци

Энэхүү диссертацийн судалгааны ажлын зорилго нь Монгол Улс дахь их сургуулиудын соблд удирдлагын манлайллын үзүүлэх нөлөөг онол, арга зүйн үндэстэйгээр судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулахад оршино. Диссертацийн ажлын судалгааны нэгж нь байгууллага бөгөөд эх олонлогийн хэмжээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 37 их сургууль гэж тооцов. Мужилсан магадлалт түүвэрлэлтийн загварт үндэслэн төрийн өмчийн гурав, төрийн бус өмчийн гурван их сургуулиудыг энгийн санамсаргүй түүвэр бүрдүүлэлтийн аргаар сонгож авсан. Их сургуулиудын удирдлага, багш, ажилтныг хамруулсан 553 хүнийг энгийн санамсаргүй түүвэр бүрдүүлэлтийн аргаар судалгаанд оролцуулан өгөгдөл цуглуулж, судалгааны үзэл баримтлал, таамаглалыг шалгасан. Тоон судалгааны үр дүнг тайлбарлах, учир шалтгааныг илрүүлэх зорилгоор ганцаарчилсан сурвалжилгын аргын нэг хэлбэр болох эксперт үнэлгээний аргаар чанарын шинжилгээний өгөгдлийг цуглуулан шинжилсэн. Мөн дээд боловсролын байгууллагын өнөөгийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор судалгааны түүвэрт багтсан их сургуулиудын эрхэм зорилго, холбогдох хууль, эрх зүйн орчинд агуулгын шинжилгээг хийж гүйцэтгэв. Их сургуулиудын удирдлага нь өөрчлөгч манлайллын арга барилтай болох нь ажиглагдсан. Нөгөө талаар их сургуулиудад бүтээлч соёлын хэлбэр илүү төлөвшин тогтсон байна. Тоон шинжилгээний үр дүнгээс үзвэл, их сургуулиудын удирдлага өөрчлөгч манлайллын арга барилтай боловч манлайлах чадвар нь хангаптгүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь зарим холбогдох судалгааны болон чанарын шинжилгээний үр дүнтэй нийцэж байлаа. Их сургуулиудын бүтээлч соблд удирдлагын хэлэлцэгч манлайллаас илүү өөрчлөгч манлайлал хүчтэй нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Харин их сургуулиудын хамгаалсан болон хүлцэнгүй соёлд удирдлагын өөрчлөгч, хэлэлцэгч манлайлап нь сул нөлөөлж байв. Судалгаанд дэвшүүлсэн дөрвөн таамаглал батлагдснаар судалгааны үзэл баримтлалын хүрээ нь боловсролын салбарт тохиромжтой, нийцтэй байгааг харуулж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 207
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :