Цусны хорт хавдрын дийлэнх хувийг эзэлдэг Ходжкины бус лимфом (ХБЛ) үүсэн хөгжихөд гепатитын В вирус (ГВВ), гепатитын С вирус (ГСВ)-ийн чухал үүрэгтэй байгааг эмнэлзүй ба эпидемилогийн судалгаагаар тодорхойлсон. Вируст гепатитын тархалт өндөртэй манай улсын хувьд шинэ оношлогдсон В-ХБЛ-той эмчлүүлэгчдэд ГВВ, ГСВ-ийн халдварын нөлөө ямар байгаа, В-ХБЛ ба ГВВ, ГСВ-ийн халдварын уялдаа хамаарлын молекул үндсийг тогтоох шаардлагатай зэрэг нь тус судалгааг хийх үндэслэл боллоо.
Зорилго: В эсийн ХБЛ (В-ХБЛ) шинээр оношлогдсон насанд хүрэгчдэд ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдлыг тогтоох, В-ХБЛ ба гепатитын В, дельта, С вирус хоорондын холбоо хамаарал, В-ХБЛ-той эмчлүүлэгчдэд ГВВ, гепатитын дельта вирус (ГДВ), ГСВ-ийн халдварын нөлөөг судлах
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: I зорилтын хүрээнд 2015 оны 01 сараас 2019 оны 12 сарын хооронд В-ХБЛ шинээр оношлогдсон эмчлүүлэгчдийн (В-ХБЛ-той бүлэг) ерөнхий төлөвийг тогтоосон. Гепатитын вирусийн HBsAg, anti-HCV маркер илэрсэн тохиолдолд ГВВ, ГСВ-ийн халдвартай гэж үзсэн. В-ХБЛ-той бүлэгт ГВВ, ГСВ-ийн халдварын тохиолдлын хувийг хүн амын дундах тархалттай харьцуулсан. II зорилтын хүрээнд В-ХБЛ-той эмчлүүлэгчид (n=30) болон хяналтын (n=29) бүлэгт RNA-Seq-молекулын шинжилгээний тусламжтай В-ХБЛ ба ГВВ, ГДВ, ГСВ-ийн хамаарлыг судалсан. III зорилтын хүрээнд В-ХБЛ-той эмчлүүлэгчдийг оношлогдсоноос хойших амьдарсан хугацаагаар нь 12 сар хүртэл (≤12 сар бүлэг) болон түүнээс дээш (≥13 сар бүлэг) гэж бүлэглэн, амьдрах хугацаанд нөлөөлөх хүчин зүйлийг үнэлэв. Мөн B-ХБЛ-той HBsAg эерэг 23, ГСВ-ийн архаг халдвартай 30 эмчлүүлэгчид хими эмчилгээтэй хавсруулан хийсэн вирусийн эсрэг эмчилгээ (ВЭЭ)-ний ач холбогдлыг тохиолдол-хяналтын судалгааны загвараар судалсан.
Үр дүн: Судалгаанд В-ХБЛ-той 20-88 насны 139 эрэгтэй, 145 эмэгтэй хамрагдсан. Эдгээр тохиолдлын 41 (
14.4%) нь ГВВ-тэй, 121 (
42.6%) нь ГСВ-ийн халдвартай байсан. В-ХБЛ-той бүлэгт ГВВ-ийн халдварын тохиолдлын хувь, хүн амын дундах тархалтаас ялгаагүй (p=
0.070), ГСВ-ийн хувьд өндөр (OR
4.413-
5.967; p<
0.000) байв. II зорилтын хүрээнд RNA-Seq шинжилгээгээр, В-ХБЛ/ГСВ-тэй дэд бүлгийн В эс “анерги” (үл мэдрэмж) төлөвтэй байх бөгөөд В-ХБЛ-той дэд бүлэгтэй харьцуулахад эпигенетик зохицуулагтай холбоотой нэмэгдсэн генийн экспресс өндөр байсан. ХБЛ/ГСВ-тэй дэд бүлгийн бусад бүлгээс ялгаатай (p<
0.05) нэмэгдэж экспресслэгдсэн генийн 20% орчмыг эсийн амьдралын мөчлөгтэй холбоотой генүүд эзэлж байв. III зорилтын хүрээнд ≤12 сар бүлэгт ≥55-аас дээш насныхны эзлэх хувь, ГВВ, ГСВ-ийн халдвартай, Aнн-Арбор III-IV үе шатны эмчлүүлэгчдийн эзлэх хувь ≥13 сар бүлгээс тус бүр өндөр (p=
0.048-
0.000) байсан. ВЭЭ-гүйгээр шууд хими эмчилгээнд орсон В-ХБЛ/ГВВ-тэй эмчлүүлэгчдээс 1 (
20.0%), В-ХБЛ/ГДВ-ээс 10 (
83.3%), В-ХБЛ/ГСВ-ийн архаг халдвартай 9 (
47.4%) эмчлүүлэгч гепатитын сэдрэл болсон. Харин хими эмчилгээг ВЭЭ-тэй хавсруулан хийсэн бүлэгт гепатитын сэдрэл тохиолдоогүй.
В эсийн Ходжкины бус лимфомтой тохиолдлуудын
14.4% нь гепатитын В вирусийн,
42.6% нь гепатитын С вирусийн халдвартай байв.
РНХ-ийн нуклеотидын дараалал тогтоох дараа үеийн шинжилгээгээр, гепатитын дельта вирусийн халдвартай харьцуулахад гепатитын С вирусийн архаг халдвар нь В эсийн Ходжкины бус лимфомтой илүү холбоо хамааралтай байна.
Шинэ оношлогдсон В эсийн Ходжкины бус лимфомтой эмчлүүлэгчдийн жил хүрэхгүй наслах, хими эмчилгээтэй холбоотой гепатитын сэдрэл (
20.0-
83.3%) үүсэхэд гепатитын В, дельта, С вирусийн аль нэг халдвар хавсарсан байх нь нөлөөтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 22
Ишлэгдсэн тоо : 0